УМБГ-ын Санхүүгийн ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2013-09-09

УМБГ-ын Санхүүгийн албанд нягтлан бодогчоор ажиллаж байсан хүмүүст Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ асуудлыг холбогдох байгуулалгаас тодруулахад “УМБГ-ын Санхүүгийн албанд нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц нарын гурван хүнийг шалгаж байгаа. Тэднийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй гэсэн хэрэгт сэжиглэж байна. Шалгалт эхлээд удаагүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
зочин:
ёстой нөгөө чоно үүрэндээ өлзийтэй гэдэг болсон байхоо
2013-09-09