Билл Гейтс хүндтэй шагнал хүртлээ
2013-09-10

“Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Билл Гейтс түүний эхнэр Мелинда Гейтс нар Альберт Ласкерын нэрэмжит хүндтэй шагнал хүртжээ. Билл Гейтс, Мелинда Гейтс нарын  анагаах ухааны судалгааны салбарт 26 тэрбум ам.доллар хандивласны гавьяаг ийнхүү  үнэлсэн  байна.

“Альберт Ласкерын сан” тэдний үйл хэрэг хамгийн өндөр шагнал урамшууллыг хүртэх эрхтэй хэмээн мэдэгдэлдээ дурджээ. Билл Гейтсийн гэр бүл буурай хөгжилтэй орнуудын хүүхдүүдийг вакцинжуулах ажлыг эрчимтэй дэмжсэн юм. Энэ оны Ласкерын шагналыг  Америкийн дөрөв, Австрийн нэг эрдэмтэн хүртэж байгаа аж. Эдгээр эрдэмтэд сонсголын эрхтэн нь муудсан хүний тархинд суулгах  электрон имплантаныг боловсруулсан байна.

Шагналыг 1946 оноос эхлэн олгож байгаа бөгөөд цар хүрээгээрээ Нобелийн шагналын дараа бичигддэг анагаах ухааны салбарт онцгой гавьяа байгуулсан хүнд олгодог юм.

Д.Од

 

Shuud.mn
Сонин хачин