Олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадамд оролцов
2013-09-10

  Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант  Улсын Эдинбургийн олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн 65 дахь удаагийн наадамд мсанай улсаас  Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжгийн бүрэлдэхүүн амжилттай оролцоод иржээ.   “Эдинбург-2013” олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол, Шинэ Зеланд, Мексик, БНАСУ, Оман, Мальт, Шотланд, Их Британи Улсын хүндэт харуул, цэргийн хөгжмийн болон мотоциклийн үзүүлбэрийн баг оролцож өнгөрсөн наймдуагаар сарын 02-24-ний өдрүүдэд Эдинбург хотноо дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 200 мянга гаруй үзэгчдийн хүртээл болж Английн BBC телевизийн хамт олон гурван өдрийн турш дэлхийн 30 гаруй орны телевизийн сувгаар цацагдсан байна.   Тус наадамд ОХУ-ын Цэргийн хөгжмийн албаны дарга дэслэгч генерал Валерийн Михайлович Халилов болон “Спасская башня”  олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Анна Сергеевна Желонкина нар манай уран бүтээлчдийг ирэх онд ОХУ-д зохион байгуулагдах “Спасская башня”  олон улсын цэргийн үлээвэр хөгжмийн наадамд оролцохыг албан ёсоор урисан байна.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин