Кристен Стюварт: Белла баяртай. Дөрвөн жилийн турш од шиг од байлгасанд баярлалаа
2013-09-11

Холлиувуудын өсөх ирээдүйтэй залуу жүжигчин хэмээн цоллуулдаг Кристен Стювартын “Vogue сэтгүүлийн шинэхэн дугаарт өгсөн ярилцлагаас сонирхуулж байна.

.

-Хүн болгон л чамайг Бүрэнхий цувралын Белла Своны дүрээр мэднэ. Гэвч олонхи нь тэр бүр чамайг хүүхэд байхаасаа кино урлагт хөл тавьсныг чинь мэдэхгүй байх. Энэ талаар яриагаа эхлүүлвэл ямар байна?

-Их хачин хэрэг шүү. Би арван жилийн сургуульдаа хэзээ ч жүжгийн дүр авч байгаагүй. Харин ганц удаа “албан шахалтаар” дуу дуулж байсан санагдаж байна. Хүүхэд бүр дургүй байсан ч хамаагүй, дахилтыг нь ч болов дуулж оролцох ёстой баярууд байдаг даа. Гэхдээ тэр үед дуулсан “Dreidl song” дуундаа одоо хүртэл баярлаж явдаг. Учир нь тэгэхэд миний ирээдүйн жүжгийн агентлагийн удирдлага үзэгчдийн дунд сууж байсан юм. Тэр үед би найман настай байлаа. Миний анхны кино “The Safety of Objects” гарахад би есөн настай байсан.

.

-Ямар нэг сурталчилгаанд тоглож байв уу. Шууд л кино руу “үсрээд” орчихсон уу?

-Би хоёр сурталчилгаанд тоглож байсан. Анх удаа угаалгын нунтагны рекламанд тоглож байсан. Гэхдээ би сурталчилгаанд тоглож, хүмүүсийн эгдүүг хүргэхэд “зориулагдсан” хүүхэд биш байсан. Би бусад шиг өхөөрдөм төрхтэй байгаагүй л дээ.

.

-1999 онд найруулагч Девид Финчер чамайг Panic Room кинон дээр жүжигчин Жүди Фостерын охины дүрд тоглуулсан. Девид нэг хэсгийн зургийг л хэдэн арван удаа авах дуртай хүн. Бяцхан Кристен Стювартад тэр кинонд тоглох хэцүү байсан уу?

-Нэг хэсгийг 80 удаа авах нь үнэхэр аймаар хэрэг гэдгийг би мэддэггүй байсан юм. Гэхдээ хөгжилтэй нь би “Panic Room”-ынхээ дүрээр хамгийн их бахархдаг. Тэнд би өөрийгөө маш их дайчилсан. 10 настай Кристен тэр кинонд тоглох гэж бараг нүдэндээ цус хуруулсан байх. Гэхдээ энэ чинь л догь байсан. Ирээдүйд сайн жүжигчин болно гэдэгт итгэлтэй байна гэж найруулагч маань ярилцлага өгч байхыг харсан. Тэрхүү ярилцлагаас хойш л би өөрийгөө жүжиглэх хэрэгтэй юм байна  гэж бодох болсон. Надад хөгжилтэй байсан.

.

-Тэр кинон дээр чи бараг л эрэгтэй хүүхэд шиг харагддаг?

-Надад олон ах байдаг. Би жаахандаа эрэгтэй хүүхэд шиг харагддагаасаа үхтлээ ичдэг байсан. “Үгүй ээ, би охин шүү дээ” гэж хэлэхдээ хүртэл нүүрээ хийх газраа олж яддаг байлаа. Гэхдээ энэ чанар чинь л чамайг залуу жүжигчдээс ялгарахад тусална гэж найруулагч бүр хэлдэг байсан. Бусдаас хамаагүй илүү сонирхолтой харагдаж байна. Чи удахгүй кино зохиолд дарагдах болно гэдэг байсан. Яг юу хэлэхээ мэдэхгүй юм. Би зүгээр л маш их ажиллахыг хүсч байснаа л мэдэж байна. Тэгээд л би ажилласан. Би Twilight-ын зохиолыг уншиж байхдаа ч ажиллаж байсан. Би номыг нь ч уншаагүй байхдаа киноны зохиолыг нь уншиж байсан юм. Үнэндээ би жүжигчний шалгаруулалтад орохдоо хүртэл номыг нь уншиж амжаагүй байсан. Солиотой байгаа биз. Би Twilight-г ийм сүртэй бүтээл гэж ерөөсөө мэдээгүй л орсон.

.

-Амьдралд чинь цус сорогч гарч ирвэл яах вэ?

-Ямар ч байсан би өөрийнхөө цус сорогч болсон дүрд хайртай /Инээв/. Би анх Twilight-г уншихдаа 17 настай байсан. Тэр үед энэ бүхэн надад яг тохирсон юм шиг санагдаж билээ. Тэр зохиол бол ерөнхийдөө юу ч чаддаггүй хэрнээ бүхнийг чаддаг гэж өөрсдийгөө бодоод, шууд л зориглосон өсвөр насныхны тухай өгүүлсэн байсан. Энэ нь ч надад таалагдсан. Яагаад болохгүй гэж. Биеэ зовоож үзэх хэрэгтэй. Би ч бас тиймэрхүү төрлийн хүн. Цус сорогчид бол маш аюултай. Үүнийг нь мэдсээр байж өөрсдийгөө сорих дуртай охид тэдэнд дурладаг. Миний амьдралд цус сорогч гарч ирвэл би шууд л дурлах болно. Би амиа өгөхөд ч бэлэн байна.

.

-Киноны зураг авалтын хамгийн хэцүү хэсгийнхээ талаар яриач?

-Хуримын даашинз өмсөх үнэхээр хэцүү байсан. Гол дүрийн бүх жүжигчин шоолоод байгаа юм  шиг санагдаад байсан.

.

-Үзэсгэлэнтэй байсан. Хэлэхийн аргагүй. Тэр үед ямар мэдрэмж төрж байв?

-Тэр л хамгийн чухал хэсэг нь. Twilight-ийн сүүлийн цуврал хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээсэн үйл явдлуудаар дүүрэн байсан. Миний хувьд энэ киноны хэсэг болгон нүсэр, гүн, бас хачин санагдаж байлаа. Би тэнд хүнтэй суусан, хүүхэд гаргасан, хүүхдээ төрүүлсэн, гэтэл миний хүүхэд дэндүү хурдацтай өсөөд байсан. Тэгээд бас би аавдаа хамгийн сүүлийн удаа баяртай гэж хэлдэг хэсэг гардаг. Анхнаасаа л их хэцүү байсан. Бүх зүйл амьдралаас минь өөрөөр өрнөөд байсан. Би сүүлдээ Белла болон хувираад байснаа санаж байна. Зураг авалт дуусаад гэртээ харихад Белла шиг сэтгэж байсан.

.

-Беллагийн дүрд баяртай гэж хэлсэн үү?

-Беллагийн дүрээ баяртай гэхэд “Бурхан минь, надад ямар санагдах бол” гээд л их боддог байлаа. Тэнд тоглосон бүх жүжигчин байсан. Их ажлын өдөр дуусахад би бүр туйлдаж гүйцсэн байж билээ. Тийм учраас би юун Беллад баяртай гэж хэлэх манатай байсан. Гэхдээ дараа нь “Virgin” арал руу явж, бал сарын зураг авалтад дахиж орох хэрэгтэй болоход би тэнд жинхэнэ утгаараа Беллатай салах ёс гүйцэтгэсэн. Белла баяртай. Дөрвөн жилийн турш од шиг од байлгасанд баярлалаа гээд л хэлсэн.

.

-Тийм шүү дөрвөн жил хамт байжээ, та хоёр?

-Тийм ээ. Жаахан тэнэг ч юм шиг санагддаг юм. Миний есөн наснаас хойшхи амьдралын бүх шат дараалал, өсөлт хөгжлүүд кинонд мөнхөрч үлдсэн. Харин энэ дөрвөн жил л хэтэрхий гүн гүнзгий байлаа. Бүх юм миний хяналтаас аль хэдийнэ гарсан. Би энэхүү бүтээлд тоглож байхдаа амьдралын амтлаг бүхнийг амсч, гашуун бүгдийг сонссон.

.

-Тийм гэж үү?

-Үгүй дээ. Яг ч тийм биш. Хүн болгон л хийсэн зүйлийнхээ үр шимийг бусдад таниулж өөрөөрөө бахархахыг хүсдэг. Гэхдээ олны анхаарлын төвд удаан байх нь хааяа намайг эвгүйцүүлдэг. Заримдаа хүмүүс намайг “Алив ээ, юу чинь болохоо байчихаад байгаа юм” гэж зэмлэдэг. Уучлал хүсье. Би хийж байгаа зүйлдээ хайртай. Гэхдээ одоо бол бага зэрэг эвгүй санагдаад байдаг болсон. Би залуу хүн учраас хэнтэй ч хамаагүй уулзахыг хүсдэг. Харин сэтгүүлч нар дэлгэцийн Беллагаар намайг төсөөлөн элдвээр гоочилдог. Үнэхээр хэцүү.

.

-Зурагтаар өөрийгөө харахаар ямар мэдрэмж төрдөг вэ?

-Би өдөржин гэртээ суугаад л тоглосон кинонуудаа эхнээс нь үзээд байдаггүй л дээ. Гэхдээ л би зарим жүжигчдийг киногоо үздэггүй гэж хэлэхээр нь итгэдэггүй юм. Тэднийг яагаад өөрсдийгөө дэлгэцээр харах дургүй байдгаа тайлбарлах гэж элдэв шалтаг гаргаж ирэх нь надад таалагддаггүй. Шал утгагүй юм. Уучлаарай залуус аа, би та нарыг өөрсдийгөө үзэж суудгийг мэдэж байна. Өөрийнхөө бага насыг кинон дээрээс олж үзэх сонирхолтой байдаг байх. Их л цөөн хүмүүст тийм хувь тохиодог шүү дээ. Би ичээд байдаг юм. Сонирхолтойгоос гадна маш сонин мэдрэмж төрдөг шүү. Би “Panic Room” кинонд тоглохдоо арван настай байсан. Одоо бодоход нэлээн дээр үеийн кино юм шиг. Гэсэн хэрнээ надад тэр дүр минь саяхны юм шиг л санагддаг. Заримдаа аавыг зурагтаа асаамагц, дэлгэцэн дээрх өөрийнхөө царайг ганц секунд харах гоё байдаг л даа. Гэхдээ өнөөх нэг хором нь өнгөрөнгүүт би сандарч “Болиоч ээ. Наадхаа хурдан соль л доо” гэж хэлдэг. Харин цувралуудаа үргэлж үздэг. Хаана алдсанаа мэдэх боломжтой. Дараагийн бүтээлдээ тоглохдоо өөрийнхөө тэр алдааг нүдээрээ мэдрэхэд амар байдаг юм.

.

-Сүүлийн үед боловсролдоо их анхаарах болжээ. Яагаад ийм шийдвэр гаргах болов?

-Би хөгжих хэрэгтэй. Бодсон чинь сүүлийн хоёр жилийн хугацаанд хайр дурлал, кино гэсээр байгаад ном уншихаа больсон. Худлаа биш ээ, би сүүлийн хоёр жил нэг ч ном уншаагүй. Тиймээс толгойгоо сайтар цэнэглэх хэрэгтэй байна.

.

-Дурлалын асуудал одоо хүртэл хэцүүхэн л байна уу?

-Бөөлжис хүрч байна. Утгагүй харилцаанд орохыг хүсэхгүй байна.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ганаа:
www.BarilgiinZar.mn Барилга үл хөдлөх хөрөнгийн зарын нэгдсэн Вэб Зараа үнэгүй өг! Зараа үнэгүй үз! Таны бичсэн зар “Барилгын Зар”сонинд нийтлэгдэх болно.
2013-09-11