Tower Infinity цамхаг Инчоноос холгүй сүндэрлэнэ
2013-09-11

Сөүлд 450 метр өндөр ч гэрлийн тусгай эффектийн тусламжтайгаар үл үзэгдэх цамхаг барихаар болсон байна.

Tower Infinity цамхгийн зургийг GDS Architects товчоо 2004 онд гүйцэтгэжээ. Төсөл хэрэгжиж дуусвал цамхаг дэлхийн өндөр 10 барилгын нэг болно. Tower Infinity Инчон олон улсын нийсэх буудлаас холгүй баригдах аж. Цамхаг баригдах дүүргийн мастер төлөвлөгөөг Samoo  товчооны  архитекторууд гүйцэтгэжээ. Тус цамхаг олон улсын худалдааны төв болох юм. Барилгын оройн хэсэг нь талст хэлбэртэй байх бөгөөд газраас харахад тэнгэрт ууссан мэт харагдах гэнэ.

Дашрамд дурдахад, Хятадын Хунань мужийн Чанша хотод 838 метрийн өндөртэй  “Скай Сити” цамхаг барьж байгаа хэмээн хэвлэлүүдээр мэдээлж байсан юм.  1,05 сая квадрат метр талбайтай барилга ирэх жилийн дөрөвдүгээр сард ашиглалтад орно. Төслийг өртөг 5,2 тэрбум юань буюу 850 сая ам.доллар болжээ. “Скай Сити” Дубайн “Бурж Халиф”-аас арван метр өндөр болох ёстой.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин