Зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
2013-09-12

  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай”   А/853 тоот захирамж гаргажээ. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас цахилгааны техникийн нөхцөл аваагүй 15, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-иас дулааны технкийн нөхцөл аваагүй 16, Ус сувгийн удирдах газраас техникийн нөхцөл аваагүй 17, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10,  барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 гээд  нийт 74 барилгын нэрсийг гаргасан юм.   Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжаар тухайн барилгуудад техникийн нөхцөл олгох асуудлыг 10-р сарын 01 гэхэд шийдвэрлэхийг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК ,  Ус сувгийн удирдах газарт үүрэг болголоо.  Зөрчилтэй барилгын эзэд, аж ахуйн нэгжүүд заасан хугацаанд буюу 10 сарын 01 гэхэд зөрчлөө арилгахгүй бол цахилгаан, дулаан, усаар хангахгүй бөгөөд нэрсийг нь зарлаж, банк санхүүгийн байгууллага, олон нийтэд худалдан авахгүй байхыг анхааруулна. Мөн захирамжийн дагуу зөрчилтэй барилгуудыг дулаан, цахилгаан, усаар хангасан тохиолдолд шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно гэжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин