АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
2013-09-12

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Батзориг, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссор Э.Амарбат, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комссор Ж.Батсайхан, АТГ-ын Тамгийн хэлтсийн дарга, эрхэлсэн комиссор Б.Доньжчимбуу оролцлоо.

Хурлын үеэр тэд АТГ-т шалгагдаж байгаа томоохон хэргүүд, тус газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, АТГ эрх бүхий албан тушаалтан нартай хамтран Авилгалын эсрэг хууль, тогтоомж, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн мэдүүлэх талаар төрийн 135 байгууллагын 1031 эрх бүхий албан тушаалтан, 6988 төрийн албан хаагчид мэдүүлэг гаргагч нар, нийь 8019 албан тушаалтныг сургалтад хамруулжээ. Түүнчлэн, мэдүүлгийг бүртгэдэг цахим хуудсуудыг ажлуулж, нийт 8350 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 7738 этгээдийн мэдүүлгийг хянан шийдвэрлэж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн байна.

Энэ үеэр  АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахлах комссор Ж.Батсайхан “Энэ сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд төрийн болон нутаг захиргааны 112 байгууллагын 118, түүний салбар, нэгжийн 1431, нийт 1549 хувийн ашиг сонирхолын мэдүүлэг ирсэн.  Тэднээс 198 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэлээ. Мөн иргэдэд төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах үүднээс өнгөрсөн сарын 22-ноос эхлэн www.ub-procurement.mn сайтыг ажлуулж байна. Одоогоор ил тод болгох ажил 46 хувьтай байна. Мөн нийслэлийн 88 байгууллагын 8212, 20 аймгийн 6000 гару иргэдийг сургальтад хамрууллаа” гэв.

Харин АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Батзориг “Манай байгууллагаас цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүдэд зориулж “Шударга мазаалайнууд”, ЕБС-ийн бага дунд, ангийханд зориулж “Найзын яриа” номыг хэвлүүлж, гурван аймаг, дөрвөн дүүрэгт тараасан. Түүнчлэн, хүүхэд залууст зориулж “Хамтдаа” цахим хуудсыг нээхэд бэлэн болоод байна” гэж мэдээллээ.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин