“Miss Mongolia-2013” тэмцээний тэргүүн мисс тодорлоо
2013-09-14

  Арав дахь жилдээ болсон "Miss Mongolia 2013" тэмцээний тэргүүн мисс тодорлоо. Эх орны өнцөг булан бүрээс нийт 70 гаруй оролцогчид бүртгүүлсэн өрсөлдсөнөөс сүүлийн шатанд шилдэг 20 оролцогч үлдэж бүтэн сарын турш өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэг, оюун ухаанаараа уралдсан.   Энэ жилийн тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч Японы Окинаво хотноо болох "Miss International 2013" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо. Дэд миссээр Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ, Гутгаар миссээр Буянтогтохын Баттогтох нар тодорсон.   Тэд Африкийн Экваторт болох "Miss World  tourism-2013”, БНСУ-ын Сөүл хотноо болох “World Miss University-2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртсэн. Дашрамд хэлэхэд “Miss Mongolia 2013” тэмцээн нь тун удахгүй МҮОНТ-ээр нийт 16-н дугаар нэвтрүүлэг болон цацагдах юм. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин
zochin:
kkk miss Myangan-bayar shine avgaitai bsond bayar hurgi..MYANGAAA chii shuu..!!
2013-09-27
Зочин:
Баяр хүргэе. Сеүл явах нь дээ. Мянгаа агаа нь тосчих байх өө
2013-09-14