П.Баатартуул: Өнөөдрөөс орон сууцны халаалтыг өгнө
2013-09-15

Дулааны шугам сүлжээнд холбогдсон айл өрхүүд өнөөдрөөс халаалтаа авна. Харин албан албан байгууллагуудад аравдугаар сарын 1-нээс халаалтыг тавих ажээ. Энэ талаар ОСНААУГ-ын инженерийн бодлогын хэлтсийн дарга П.Баатартуулаас тодрууллаа.

-Орон сууцнууд халаалтаа авахад бэлэн байна уу?

-Тиймээ. Өнөөдрөөс орон сууцны айлуудын халаалтыг өгнө. Өнөөдрийн байдлаар 10 конторын 700 гаруй орон сууцны барилгуудад халаалт залгаж эхлээд байна. Энэ сарын 14-16 хооронд нийт орон сууцны халаалтыг залгаж дуусгана.

-Шугам сүлжээний засварын ажил бүрэн хийгдэж дууссан уу?

- Шугам сүлжээ шинэчлэх ажил тавдугаар сарын 15-наас есдvгээр сарын 15-ны хооронд хийгдлээ.  Энэ жил 15, 16-р хороолол,  Ус-15, 5 шар, 21-р хороолол, Толгойт, Нефтийн орчмын хамааралтай болон хамааралгүй хэсгийг инженерийн шугамд холбож, орон сууцны байруудыг Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Койка” олон улсын нийгэмлэгийн шугамаар тоног төхөөрөмжийг шинэчилж, ус, дулаан дамжуулах төвийг ажиллуулахаар болсон. Мөн өвлийг өнгөрүүлэхэд нилээд хүндрэл гарч болзошгүй газруудад засварын ажил хийгдсэн.

-Дулааны үнэ тарифт өөрчлөлт орох уу?

-Дулааны үнэ тарифын хувьд суурь үнэ нэмэгдсэн. Орон сууцны метр кв-аас хамаарч 40м кв  хүртэлх байр 3000, 40-80м кв хүртэл 5000, 80-аас дээш бол 10000 төгрөгийн үндсэн тарифтай. Харин халаалтын метр кв-ын үнэ нэмэгдэхгүй.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин