Дээд зэргийн зөөврийн компьютер
2011-11-24

Дэлхийд тэргүүлэгч Acer брэндийн цоо шинэхэн загвар болох Aspire TimelineX серийн зөөврийн компьютерын давуу чанаруудыг та бүхэнд танилцуулж байна. Дээд зэргийн ухаалаг цахилгаан зарцуулалт 2011 оны шинэ загвар болох Aspire TimelineX зөөврийн компьютерын батарей нь өмнөхөөсөө 10 цагаар илүү удаан цэнэгээ барьж чаддаг болсон.  Энэ нь 1,000-аас дээш удаагийн давтамжтайгаар 4 жилийн хугацаанд цэнэглэх хэмжээний тог зарцуулалтын  80%-ийг  Aspire TimelineX-ын батарей хэмнэдэг. Мөн түүнчлэн батарейны цэнэгээс шалтгаалж асаах товчлуурны гэрэл олон янзын гэрлээр асдаг учраас та цэнэгээ хянахад маш хялбархан болсон. Дээд зэргийн хүчин чадал Aspire TimelineX серийн зөөврийн компьютеруудад шинэ үеийн  Intel® Core™ i серийн процессоруудыг дэвшилтэт график сонголтуудын хамтаар суулгаж өгсөн. Дээр нь Dolby® Home Theater® хөгжмийн системтэй. Супер-Хурдан USB 3.0-той бөгөөд  дата файлыг өмнөхөөсөө 10 дахин илүү хурдан хуулдаг болов. Дээд зэргийн тав тух 2,54 см буюу 1 инчийн зузаантай хөнгөн цагаан гадаргуу нь зөөврийн компьютерийг маш нимгэн, гайхамшигтай дур булаам мөн бат бөх болгосон.  Гар товчлуур нь бичихэд эвтэйхэн гоёмсог ба Hot-Keys-уудыг хэрэглэхэд хялбар болж Touchpad олон үйлдэлт дохиог хүлээн авдаг. Дээр нь та өөрийн гар утас болон бусад төхөөрөмжүүдийг зөөврийн компьютерээ унтраастай байх үед нь цэнэглэх боломжтой. Дээд зэргийн холболт The Aspire TimelineX-ийн өндөр технологийн тусламжтайгаар та хаанаас ч дэлхий ертөнцтэй холбогдоно. Дуу дүрсний гайхамшгийг мэдрүүлэх The Acer Crystal Eye HD вэб камер таныг 720p нягтаршилтайгаар гэр бүлтэй тань холбоно. Орчин цагийн хамгийн шилдэг 3G, Bluetooth® 3.0+HS, 802.11b/g/n wireless болон Gigabit Ethernet зэрэг технологиуд таныг холын замд явж байхад ч интернэтэд холбож өгнө. Acer брэндийн 2011 оны цоо шинэ загварын Aspire TimelineX дээд зэргийн зөөврийн компьютерийг сонирхохыг хүсвэл та БСБ Сервисийн салбар дэлгүүрүүдийг зориорой.

Acer корпорацийн албан ёсны дистрибьютер БСБ Сервис ХХК

Shuud.mn
Сонин хачин
USA-s irsen tsoo shine notebook zarna. Uzuulelt: HP Pavilion dv7, Intel (R) Core(TM) i5-2410QM, CPU @2.30GHz, 2nd generation Core processor, 700GB 5400prm HDD, 8GB DDR3, Mobile Intel(R) HD graphics, Radeon (TM) HD 6490M, 10/100/1000Mbps, Wireless LAN, DVDRW, Built-in webcam, 17.3” HD widescreen 1600x900, 5.5 hours battery. Une: 1’400’000₮ Utas: 88100098
2011-11-24
USA-s irsen tsoo shine notebook zarna. Uzuulelt: Toshiba Satellite P775-S7215, Intel (R) Core(TM) i7-2630QM, CPU @2.00GHz, 2nd generation Core processor, 700GB 5400prm HDD, 6GB DDR3, Mobile Intel(R) HD graphics, 10/100/1000Mbps, Wireless LAN, DVD/CDRW, Built-in webcam, 17.3” HD widescreen 1600x900, 4 hours battery. Une: 1,500,000 Utas: 88100098
2011-11-24