Францын гадаад хэргийн сайд айлчилна
2013-09-15

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Түүний айлчлал гурав хоног үргэлжлэх бөгөөд бөгөөд энэ айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн айлчлалын үеэр Монгол, Францын бизнес форумыг зохион байгуулж, “Археологийн салбарт хамтран ажиллах” тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Францын Гадаад хэргийн яам хоорондын Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Б.Цэрэн
Shuud.mn
Сонин хачин
напалион:
напалион бондны зам засагдаж эхэллээ
2013-09-15