Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум ам.долларт хүрчээ
2011-11-24

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум ам.долларт хүрч 90 хувиар өссөний дотор экспорт 67 хувиар өсч 3.8 тэрбум ам.долларт, импорт 111 хувиар өсч 5.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Барааны гадаад худалдааны тэнцэл 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай болж өнгөрсөн оны мөн үеэс 6.1 дахин, валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 441 сая ам.долларт хүрч 8.8 дахин өсчээ. Нийт экспортын 74 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр бүрдүүлж байгаа бол нийт импортын 51 хувийг хүнд машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Shuud.mn
Сонин хачин