
ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын 6 дугаар хуралдаан Индонези Улсын Балид оны 11 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд хуралдаж байна. Хуралд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Хуралдааны 3 дахь өдөр буюу 11 сарын 24 ний өдөр Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа” өвийг хэлэлцэж “Яаралтай Хамгаалах Шаардлагатай Өвийн Жагсаалт”-ын бүх шалгуурыг хангасан гэж үзэн Хүн Төрөлхтний Биет Бус Соёлын өвийн жагсаалтанд бүртгэж авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ