АХБ-ыг бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг уриалжээ
2013-09-16

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр Азийн хөгжлийн банк/АХБ/-ны Зүүн өмнөд Азийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стивэн Гроффийг Төрийн ордонд хүлээн авч уулзжээ. Энэ үеэр ноён Грофф Монгол Улс, АХБ-тай олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, цаашид ч хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн хоёр тал Монгол улсад тулгамдаж буй асуудлууд болон цаашид эдийн засгийн салбарт хамтран ажиллах ирээдүйн төлөвлөгөөний талаар харилцан санал солицжээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр АХБ-аас хэрэгжүүлж байгаа чухал ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийн талаар дурьдаад, цаашид хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах харилцааг гүнзгийрүүлж, Монгол улсад өрнөж буй их бүтээн байгуулалтын үйл явцад хувь нэмрээ оруулахыг уриалсан аж.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин