Малын хулгайчдад 9 жилийн хорих ял оноов
2013-09-17

  Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сум болон Хөвсгөл аймгийн нутгаас 2010 оны 10 дугаар сард Н.Идэрбат, Б.Эрдэнэ-Очир нар нь олон удаагийн давтан үйлдлээр бусдын 95 тооны адууг хулгайлж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан. Энэ хэрэгт Завхан аймгийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.4, 261 дугаар зүйлийн 261.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан. Улмаар Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээс Н.Идэрбат, Б.Эрдэнэ-Очир нарыг 9 жилийн хорих ялыг тус тус оноож уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.   Дээрх хэрэгтнүүд нь урьд нь малын хулгайн хэргээр шийтгэгдэж байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас бүлэглэн оргон зайлсан хэргийг ийнхүү шүүхээр шийдвэрлүүлсэн байна.   Мөн С.Амарбаяр гэгч нь 2010 онд Архангай аймгаас удаа дараагийн давтан үйлдлээр бусдын 40 тооны адууг хулгайлсан хэрэгт буруутгагдаад байсан юм. Завхан аймгийн сум дундын 2 дугаар шүүхээс С.Амарбаярт 2,6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлхээр болжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин