Шувууны томууны халдвараас сэргийлэхийг анхаарууллаа
2013-09-17

Шувууны томууны H7N9, H5N1 вирус хүйтний улиралд идэвжих магадлалтай байгаа хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдсэн байна.

АНУ-ын олон улсын хөгжлийн төв, ДЭМБ, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн хурал дээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дарга Жуан Луброс цаг тутамд болгоомжлох хэрэгтэй сануулжээ. Тэрбээр оролцогчдод шувууны халдварт томуу гэрийн тэжээвэр амьтан, жигүүртэнд халдварладаг тул халдвар, томуу илэрсэн улсуудыг анхааралдаа авахыг санал болгосон байна. Мөн хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа зах зээлийн худалдаа харилцаатай орнууд ч хяналтаа өндөржүүлэх хэрэгтэйг онцолжээ.

Хурлын үеэр Жуан Луброс “шувууны томууны H7N9 хэлбэрийн вирусийн халдвараас ялангуяа болгоомжлох хэрэгтэй. Уг вирус халдварласан жигүүртэнд онцгой шинж тэмдэг илрэхгүй тул гэрийн тэжээвэр амьтанд халдварласныг шалгаж илрүүлэхэд бэрхтэй байдаг. Энэ нь газар авахад нөлөөлдөг” гэсэн байна.

Мөн тэрбээр Хятадын эрүүл мэндийн байгууллагад хандаж шувууны ханиадаас сэргийлэхийг сануулсан байна. Учир нь өнгөрсөн онд Ази тивээс ганцхан Хятад улсад шувууны томуу илэрч 100 гаруй хүн амиа алдаж, томоохон таван хотод 14 хоногийн онц байдал зарлаж байсан удаатай билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин