Эцэг эхчүүд өнөөдөр жагсана
2013-09-20

Энэ жилээс эхлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эх оронд үйлдвэрлэсэн нэг стандартын дүрэмт хувцсаар жигдэрч буй. Гэвч шинэ дүрэмт хувцасны үнэ хэт өндөр байгаа нь эцэг эхчүүдийг бухимдуулж байгаа юм.

Тиймээс бухимдсан эцэг, эхчүүд “Эцэг эхчүүдийн түр хороо” байгуулан өнөөдөр 15.00 цагт Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, дүрэмт хувцасны үнийг бууруулах талаар салбарын яаманд шаардлага хүргүүлэх болно.

Эцэг эхчүүдийн түр хороонд нийт 29 сургуулийн эцэг эхийн төлөөлөл нэгдээд байгаа бөгөөд өөр ашиг, сонирхолгүй гэдгээ илэрхийлж байна.

Эцэг эхчүүдийн үзэж буйгаар шинэ дүрэмт хувцас нэгдүгээрт маш үнэтэй, хоёрдугаарт материал нь муу, чанар муутай, гуравдугаарт загвар, шийдлийн хувьд ч сайнгүй байгаа аж.

Энэ талаар Эцэг эхчүүдийн түр хорооны гишүүн Ж.Сумъяа “Шинэ дүрэмт хувцасны үнэ хэт өндөр байгаа. Дээрээс нь чанар, загвар муутай. Тийм учраас ядаж үнийг нь хямдруулаач л гэж шаардаж байгаа. Түүнээс биш бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” хэмээн ярьж байсан юм.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Үндэсний үйлдвэрээ дэмжинэ гээд өөрт хохиролтой юм хийж болохгүйшдээ. Гоё биш мөртлөө дэндүү үнэтэй, арайчдээ тиймээ, жагсах нь зөв зүйтэй тэднийг 100% дэмжиж байна. Хүнийг дээрэмдэж байгаатай агаар нэг юм болж байна.Манай Дарханд тэр нэг Шүтэн-Уул гэж нэг компанийн оёсон царайгээ мяагийн мяа юм байн лээ. ичих булчирхай байхгүй хүний мөнгийг хүчээр дээрэмдчихээд өөрөө тансаглаад ажилчиддаа өндөр цалин өгчихгүй арчаагүй, увайгүй луйварчингууд
2013-09-20