“Apple”-ийн захирал жиргээнд нэгдлээ
2013-09-21

  “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк твиттер аккуанттай болжээ. Тэрбээр анхны жиргээгээ iPhone 5s, iPhone 5c утасны борлуулалтын талаар бичсэн байна. “Өнөөдөр “Apple”-ийн Пало-Альто дахь дэлгүүрт очлоо. Олон худалдан авагчийг хараад яагаад, яах гэж ажилладгаа саналаа” хэмээн жиргэжээ.   Түүний жиргээг хэдхэн цагийн дотор 4500 ретвит хийжээ. Мөн 100 мянга гаруй хүн түүнийг дагасан байна. Өнөөдөр iPhone 5s, iPhone 5c ухаалаг утсыг Австрали, Япон, Сингапур, Хонконг, Хятад, Герман, Франц, Их Британи, Пуэрто-Рико, Канадад худалдаж эхэлсэн юм. Д.Од
Shuud.mn
Сонин хачин