Монголын зах зээл дэх J&J-гийн бүтээгдэхүүнүүд аюулгүй болох нь батлагдлаа
2011-11-25

Сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр J&J-гийн Жонсон бэйби хүүхдийн бүтээгдэхүүнүүдийн орц найрлаганд аюултай химийн нэгдэл  байж болзошгүй талаар үнэнд нийцээгүй мэдээлэл цацагдсантай холбоотойгоор J&J компани албан ёсны мэдэгдэл хийлээ.  ОХУ, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл болон Монгол Улсын  зах зээлд хэрэглэгдэж байгаа Жонсон бэйбигийн бүтээгдэхүүнүүд нь: Формальдегид квантеринум 15-ын стабилизатор, 1.4 диоксан нэртэй хорт химийн нэгдэл агуулдаггүй. Европын Холбооны директив, Арьс судлалын мэргэжилтнүүдийн ассоциаци(ФДА) болон компанийн дотоод нарийн стандартын шаардлагуудыг бүрэн хангасан. ОХУ-ын Олон Улсын Стандарт Хэмжил Зүйн Газар (ГОСТ)-ын шалгуур хангасан. Хараат бус  эмзүйн  ассоциацуудаас сайшаагдсан. Жонсон бэйбигийн бүтээгдэхүүний найрлаганд үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн  орцонд  ашиглахыг хориглосон 1.4 диоксан  агуулагддаггүй. Мөн Гаалийн холбооноос  гаргасан (Үнэртэн гоо сайхны бүтээгдхүүнүүдийн аюулгүй байдлын тухай )техникийн регламентын үзүүлэлтэнд  Формальдегид квантеринум15-ын стабилизаторын хэмжээ 0.2% байхыг зөвшөөрдөг боловч Жонсон бэйбигийн бүтээгдэхүүнүүдийн орц найрлаганд уг бодис ордоггүй болохыг албан ёсоор мэдэгдье. Жонсон бэйбигийн бүтээгдэхүүнүүд нь  Европын Холбооны директив, Арьс судлалын мэргэжилтнүүдийн ассоциаци, директивын дагуу чанарын шалгуур үзүүлэлтэд тэнцэж байгаагаас гадна дэлхийд мөрдөгддөг стандартаас илүү өндөр компанийн чанарын стандартыг хангадаг учраас аюулгүй болохыг дахин мэдэгдье. ОХУ, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, МУ-ын зах зээлд  худалдаалагдаж буй  Жонсон бэйбигийн бүтээгдэхүүнүүд нь стандартын шаардлага бүрэн  хангасан байдаг. J&J-гийн бараа бүтээгдэхүүнийг худалдаанд нийлүүлэхээсээ өмнө аюулгүй байдлыг тогтоох 300 гаруй сорилтыг хийхээс гадна ОХУ-ын Анагаах ухааны Академийн эрдэм шинжилгээний институтын нарийн туршилтанд ордог. Мөн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө органолептик, физик-химийн,  эмнэл зүйн, микробиологийн, токсикологийн туршилтуудыг зайлшгүй явуулдгийг  мэдэгдье. Жонсон бэйбигийн бүтээгдэхүүнүүд нь дээрх байнгын судалгаануудын үр дүнд биед  аюулгүй, хоргүй гэдэг нь батлагдсан төдийгүй олон орны хараат бус  эмнэлгийн ассоциацууд хэрэглэхийг зөвшөөрдөг. ОХУ-ын Johnson&Johnson өргөн хэрэглээний салбарын Маркетингийн албаны дарга Юрий Коротаев
Shuud.mn
Сонин хачин