2014 онд олон улсын есөн тэмцээн зохион байгуулна
2013-09-21

  Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны 7 дугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг 8 дугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг тус тус 6 дугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг 2 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.    Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин