Б.Батцэцэг: Эрээнд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа тухай мэдээлэл ирсэн
2013-09-24

 

Сурагчийн дүрэмт хувцасаа бид энэ жилээс монгол хонины ноосоор, дотооддоо үйлдвэрлэж байгаа. Ингэснээр бид хөнгөн үйлдвэрлэлийн салбараа дэмжээд зогсохгүй, хүүхэд багачуудаа ч чанартай хувцасаар хангаж байгаа юм. Гэвч үйлдвэрлэгдэж эхлэхээсээ л үнийн талаар олон хүний дургүйцэлтэй тулгараад байсан сурагчийн дүрэмт хувцасны чанарын тухай сүүлийн үед олон гомдол гарах болсон билээ.

Иймээс бид сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгээс энэ талаар тодрууллаа.

-Сүүлийн үед шинэ дүрэмт хувцастай холбоотой гомдол их гарч байгаа. Та дүрэмт хувцасны чанарын талаар тодруулаач?

-Засгийн газрын 11 11 төвд сурагчийн дүрэмт хувцасны талаар гомдол ирсэн гэсэн. Ялангуяа энэ сарын 10-наас хойш энэ асуудал нэлээд хурцадсан учраас бид үүнд анхаарал хандуулж, сурагчийн дүрэмт хувцас оёж буй бүх даавууг шинжилгээнд оруулсан. Гаднаас орж ирж буй чингэлэг бүрийг задлаж, дээж авахын зэрэгцээ оёдлын үйлдвэрүүдэд байгаа даавуунуудаас  дээж авсан. Нийтдээ 16 дээжид  Монголын ганц магадлан итгэмжлэгдсэн, Ази, номхон далайн 68 оронд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын нэхмэлийн хүрээлэнгийн Ноос, ноолуурын сорил шинжилгээний лабораторид шинжлүүлсэн.

Дээрээс нь Солонгосоос ирсэн даавуу нь дагалдаж ирдэг чанарын үзүүлэлттэйгээ нийцэж байгаа эсэхийг давхар магадласан. Өөрөөр хэлбэл эцэг, эхчүүдээс ирсэн гомдлын дагуу даавуунд бүрзийлт буюу бөөсрөл үүсч байгаа нь хэр бодитой вэ гэдгийг шалгасан. Шинжилгээний хариу энэ сарын 17-ны өдөр гарсан байгаа. Энэ хариугаар даавууны шинжилгээний хариу, дагалдаж ирсэн чанарын үзүүлэлттэйгээ болон БШУЯ-аас өгсөн техникийн үзүүлэлттэй харьцуулсан харьцуулалтаар хэвийн гэж гарсан. Тодруулбал, 5000 хүртэлх эргэлтэд бүрзийлтийг тодорхойлоход байх ёстой 4-5 оноогоо авч, бүрзийлт байхгүй гэсэн дүн гарсан. Харин 7000 хүртэлх эргэлтэд 3 оноо авч, бүрзийл буюу бөөсрөлт үүсч байна гэсэн хариу гарсан.

-Гологдол үүсээд буй дүрэмт хувцаснуудыг шалгасан уу?

-Бид даавууны чанарыг шалгахаас гадна  энэ сарын 13-наас Нийслэлийн 5 дүүрэгт түүврийн аргаар 17 сургуулийн нэгдүгээр ангийн 1600 орчим сурагчийн дүрэмт хувцасанд судлагаа хийсэн. Дээрх судлагаанд хамрагдсан хүүхдүүдийн 1200 гаруй нь шинээр оёсон дүрэмт хувцас өмссөн байснаас нэг хүрэхгүй хувьд нь л бүрзийлт ажиглагдсан. Гэхдээ энэ нэг хүрэхгүй хувьд гарсан бүрзийлт буюу бөөсрөлт нь тухайн хүүхдийн үүрч буй цүнхнийх нь үүргэвч үрэгдэх, цементэн дээрээс гулгах гэх мэт шалтгаанаас үүдэлтэйг эцэг, эхчүүд нь хүүхдээ авахаар ирэх үеэрээ хүлээн зөвшөөрсөн. Мөн зарим сургуулийн хүүхдүүдийн сандалны хадаас илүү гарсны улмаас өмднийх нь утас нь гогдогдсон асуудал гарсан байгаа. Хүүхэд л болсон хойно хөдөлгөөнтэй учраас тоглож наадах, хоорондоо ноцолдох үеэр хувцасаа ханзлах гэх мэт тохиолдол гарсан байна билээ. Бид энэ бүхнийг зургаар баримтжуулж авсан байгаа.

-Хэрвээ үйлдвэрлэгчийн буруугаас болсон бол хаана хандах вэ?

-60 гаруй туслан гүйцэтгэгч оёдлын жижиг үйлдвэрүүд дүрэмт хувцас оёж байгаа. Эдгээрээс оёдлын ханзралт үүсэх, товч нь унах гэх мэт гологдлууд гаргасан. Бид тухай бүрт нь оёдлын үйлдвэрүүдэд сануулга явуулсан байгаа. Иймээс эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд үнэхээр үйлдвэрлэгчийн буруугаас танай хүүхдийн дүрэмт хувцаст урагдаж, ханзарсан бол хувцсан дээрээ байгаа тухайн үйлдвэрийн нэр хаягаар дамжуулан үйлдвэрт нь хандаж болно. Бидний зүгээс ч алдаа гаргасан тухайн үйлдвэртэй хариуцлага тооцож, солих хүртэлх арга хэмжээ авч өгнө. Гэхдээ дөнгөж ганц, хоёр бүрзийлт үүсэнгүүт тэр болгоныг солино гэсэн ойлгож болохгүй. Яагаад гэвэл зөв арчилбал нэг хоёр угаалтын дараа аяндаа хонины ноосоор хийсэн даавуун хувцас, сүлжмэл хувцаснууд маань бүрзийлтгүй болно. Иймээс эцэг эхчүүд маань зааврын дагуу зөв арчлах хэрэгтэй.

-Тэгэхээр даавууны чанарын тухайд асуудал байхгүй гэж ойлгож болох нь ээ?

-Даавууны хувьд асуудал байгаагүй. Австралиас санаачилж гаргасан олон улсын сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавуу гэж байдаг. Энэ даавууны стандартад одоо бидний дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа даавууны чанар нийцсэн байгаа.

Энэ даавууны талаар зарим эцэг, эхчүүд цардалт муу, сэмэрч байна гэсэн гомдлыг гаргасан байна билээ. Сэмрэлтийн тухайд оёдлын үйлдвэрүүд наалт нааж, аль болох сэмрүүлэхгүй байх талаар ажиллаж байгаа. Харин цардуулын хувьд хүүхдийн хувцасанд агуулагдах хэмжээ нь том хүний хувцасанд байдгаас бага байх ёстой. Учир нь цардуулыг их ашиглах нь эргээд хүүхдийн хоолой боох, хорт хавдар үүсгэх зэрэг эрүүл мэндэд нь олон сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс бид цардуулыг хүүхдийн стандартад нийцүүлж хийж байгаа.

Өмнөх жилүүдэд оёж байсан хүүхдийн дүрэмт хувцасны даавууг шинжлүүлдэг байсан гэж ярьдаг ч тэр нь олон улсын стандарт хангаж байсан эсэхийг өнөөдөр хэн ч хэлж чадахгүй. Иймээс өмнөх хувцаснууд хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байсан эсэхийг үгүйсгэхгүй. Харин бидний өнөөдрийн оёж байгаа дүрэмт хувцаснууд ямарч байсан олон улсын стандартад заасан хэмжээндээ байгаа.

-Сүлжмэл майк, задгай цамцны тухайд ч мөн гомдол гарсан гэсэн. Ер нь хонины ноосоор үйлдвэрлэсэн хувцасыг яаж арчлах ёстой байдаг юм бол?

-Сүлжмэл майк, задгай цамцан дээр бөөсрөлт гарсан. Эцэг, эхчүүд мэдэж байгаа байх энэ бол үнэтэй ноолууран цамцнууд ч гардаг үзэгдэл. Өөрөөр хэлбэл бөөсөрч байна гэдэг нь байгалийн натурал богино ширхэг сугаран гарч ирснийг харуулж буй юм. Иймээс сүлжмэл хувцас бөөсөрч байгаа нь ноосны орцтойг харуулж байна гэсэн үг.

Үүнийг хамгийн гол нь зөв угааж арчлах хамгийн чухал. Уг нь сүлжмэл хувцасны дотор талд арчилгааны зааврыг монгол хэл дээр хийж өгсөн байгаа. Ер нь бол ноосон сүлжмэл хувцасыг 20 хэмийн усанд угаагаад, уурын индүүгээр индүүдэх хэрэгтэй. Эсвэл нойтон даавуу тавьж индүүдэж болно. Ингээд индүүдсэний дараа бөөсрөлийг нь тухайн бүтээгдэхүүнээс  хөндийрөөд ирэхээр зөөлөн түүгээд авчихад болдог. Хоёр удаагийн арчилгааны дараа хонины ноосны бүрзийлт ерөнхийдөө алга болдог. Өөрөөр хэлбэл богино ноосны хэмжээ гадагшилсаар дуусдаг юм.  Эцэг, эхчүүд зөв арчилж чадвал хонины ноосон бүтээгдэхүүн эдэлгээний хувьд чанартай, сайн байдаг.

-Өмд, хүрэм гэх мэт дүрэмт хувцасны үндсэн иж бүрдлийн тухайд ч арчилгаа нь ижилхэн байх уу?

-Солонгос, Австрали, Япон гэх мэт өндөр хөгжилтэй улсууд хонины ноосны орцтой хувцасаа эхний хоёр удаад хуурай хими цэвэрлэгээнд өгдөг юм билээ. Ингээд 3 дахь удаагаас бүлээн усанд угааж индүүдэж ашигладаг. Харин манайд тэр бүр хүүхдийнхээ дүрэмт хувцасыг хими цэвэрлэгээнд өгөөд байх боломжгүй. Иймээс 20 хэмийн усанд угааж, уурын индүүгээр индүүдэх хэрэгтэй. Яагаад гэвэл даавууны орцонд хонины ноос орсон болохоор дээр дурдсан сүлжмэл хувцастайгаа арчилгаа нь яг ижилхэн. Зөв арчлаад явбал 2 жилийн бидний өгсөн батлагаагаа даах болно.

-Дүрэмт хувцасны загварын тал дээр зарим эцэг, эхчүүд сэтгэл дундуур байгаа юм билээ?

-Сурагчийн дүрэмт хувцасны өнгө, загварыг бид хариуцахгүй. Манайх БСШУ-ны яамнаас батласан загварын дагуу, чанартай оёх талаар л анхаарч ажиллаж байгаа.

Хүүхдийн өмдний шуумаг нь урт байна, цахилгаангүй, резинтэй байна гэсэн гомдол эцэг эхчүүдээс ирж байсан. Загварыг БШУЯ-наас батласан болохоор загварын тал дээр бид дур мэдэн шийдэх эрх байхгүй. Загварыг батласан ажлын хэсгийн хувьд ялангуяа бага насны хүүхдүүд бие засахад товч, цахилгаан тайлах нь хүндрэлтэй байдаг тул хялбараар нь резин хийсэн гэж тайлбарлаж  байсан. Өмдний шуумагийг урт хийсэн нь өсч яваа хүүхдэд зориулж шуумагных нь доод талыг зориуд тавьж өгсөн. Ингэснээр хүүхэд  2-3 жил өмсөх боломжтой.

-Дүрэмт хувцас үйлдвэрлэх ажлын явц ямар байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 2, 3 дугаар ангийн хүүхдийн дүрэмт хувцаснууд оёж дуусаад, худалдаанд гарч байна. Оёдлын үйлдвэрүүд маань БСШУ-ны яамнаас батласан хугацаанд амжуулахын тулд өдөр, шөнөгүй маш шахуу хуваарьтайгаар ажиллаж байна. Зарим үйлдвэрүүд ажилчдынхаа бие засах хуваарийг хүртэл нарийн тогтоосон байсан. Үйлдвэрүүд маань захиалгаа хугацаанд нь амжуулахаар ажиллаж байна.

Энэ бол шинэ хэрэгжиж буй төсөл учир үнэхээр болохгүй бүтэхгүй зүйл байвал нэртэй устайгаа гомдлоо гаргавал бид үүнд дүгнэлт хийнэ. Чанарын шаардлага хангахгүй, удаа дараалан гологдол гаргаж байгаа үйлдвэрүүдтэй бид харуцлага тооцож, хаах хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ дахин хэлье.

Тандалтын судлагааны үеэр ШӨХТГ-ын нэрийг бариад нэг сургуулийн менежер рүү дүрэмт хувцасны худалдаагаа зогсоо гэсэн утгатай юм хэлсэн талаар бидэнд менежер нь хэлж байна билээ. Учир нь энэ төслийн улмаас Хятадаас хамгийн хямдхан даавуугаар оёсон дүрэмт хувцас оруулж ирдэг болон энд оёдог байсан хүмүүсийн томоохон, маш ашигтай бизнес үгүй болж байгаа. Бидний зүгээс энэ мэтчилэн маш их эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч байгаа болохоор эцэг, эхчүүд хамгийн гол нь хэн нэгний өгөөш болохгүй байхыг хүсч байна. Хүүхдэдээ монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн, 100 хувь хүүхдийн эрүүл ахуйд нийцсэн дүрэмт хувцас өмсүүлж байгаа гэдгээ маш сайн ойлгох нь бидэнд чухал байгаа юм.

Энэ бол манай улсын хөнгөн үйлдвэрийн салбар сэргэж, дүрэмт хувцас оёх ажилд зөвхөн цөөн хэдэн компаниуд оролцдог үзэгдлийг халж, нийслэл, хөдөө орон нутгийн маш олон үйлдвэрүүдийг дэмжиж байгаа зүйл юм. Эцэст нь эцэг, эхчүүддээ анхааруулахад яг ижилхэн загвараар Эрээнд дүрэмт хувцас үйлдвэрлээд байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Тиймээс Хятадад муу даавуугаар дуурайлгаад дүрэмт хувцас үйлдвэрлэж байж болзошгүй тул бид чанарын хяналтыг тавьж байна. Хэрвээ маш их бүрзийлт үүсч байгаа дүрэмт хувцас байвал аваад ирж болно. Бид даавууны чанарыг шинжилнэ. Түүнчлэн хүүхдэдээ яг дүрэмт хувцас оёж байгаа үйлдвэрүүдийн борлуулах цэгүүдээс болон сургуулиудаараа дамжуулж дүрэмт хувцасыг нь худалдан авч өгөхийг зөвлөж байна.

А.Энхжаргал
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нарыг энэ бизнэс рүү дайраад орохийг хэн зөвшөөрсөн бэ. Хэний мөнгөөр та нар бизнэс хийж байна вэ.
2013-09-25
iiii:
ДААВУУ ЧАНАРГҮЙ БИШЭЭ НООС ИХТЭЙ УЧИР БӨӨСТӨХ МЭДЭЭЖ ЦАРДУУЛ ГЭЖ НААЛТИЙГ ХЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА ХЭТ ИХ НААЛТТАЙ БҮР АРАЙ ДЭНДҮҮ ЯРИАД БАЙГАА ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРДОХООР ИХ ЧАНАРИЙН ХУВЬД БОЛ ОЛОН ГАЗАР ОЁЖ ВГАА САЙНТАЙ МУУТАЙ БАЙГАА ОЁУЛЖ БАЙГАА ҮНЭ ХӨЛС НЬ МАШ МУУ ТОЛГОЙ 7 ДОО АШИГТАЙ БАЙХ ЭНДЭЭС АВААД ОЁЖ БАЙГАА ГАЗАРУУДАД ЯМАР Ч АШИГГҮЙ ОЁДОЛЧИН ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖИЖ БАЙГАА ЮМ ДАА ЯГ БООЛИЙН ХӨДӨЛМӨР ШИГ
2013-09-24
assss:
Ene avgai dandaa xudlaa yarix yum. Uildveruudees xaxuuli avdag xun dee. Badamjunain ued Battulgiin ued xudlaa yariad.
2013-09-24
arai ch dee:
saihan hudlaa yarih yumaa duremt huvtsas hiisen daavuu ni 99116733 99112743 gesen dugaartai naimaachidiinoruulj irdeg ajliin huvtsasnii daavuu l blaa
2013-09-24
худалч:
сайхан худлаа ярих юмаа энэ хувцасыг оёж байгаа оёдолчин нь чанаргүй муу материалаар оёж байгаа гэж байна лээшдээ арай дэндүү юмаа
2013-09-24
boldoo:
ter deer yu gene we hiigeed ugsun yumiig ni aytaihan umuschihch geh shig. unegui uguud baigaa yum uu malaa. Ene deer baigaa gazariin darga uuruu comment bicheed baigaa yum uu. Ene jiliin huwtsas tuuhendee uzej baisan hamgiin muu huwtsas bna. Buusurduggvi ch geh shig ter buusruud baigaa huwtsas ni tegeed yagaad baigaan tsementen deer gulgadag huuhed gej haa baisan yum.
2013-09-24
aagii:
ene zasgiin gazar yostoi daajignachih bololtoi yuma 4huuhdedee porom avaad ugchih ail baitugai 1d avch uguh ail hed boloo
2013-09-24
Zochin:
oo balair avgai nar hyyheded harshil yysgeh hyvtsas hiij bsnaas engiin hyvtsasiig ni umsyylsen deer
2013-09-24
Zorig:
Та нар хэнийг хуурах гээв . Монголын нэрийг барьж Хятадад үйлдвэрлээд оруулж ирж зарж байгаа гэдгийг олон хүн таамаглаж байгаа. Үргэлж худал ярьж бусдыг хуурна гэвэл энэ ардчилсан хуaжаагийн засаг солигдож Монголчууд төрийн эрхийг авах үед та нараас олонхи чинь хийсэн гэмт үйлдлийнхээ төлөө шоронгийн хаалга татах болно.
2013-09-24
Baagii:
Yamar tomoroor hiij bgaa bish uragdaj tsooroh baih l shuu dee. Mongoldoo uuildverlehiig eldveer tsaargalaad bgaa humuus hen bna ve gedeg sonin bish uu
2013-09-24
zzzz:
umsukh khuwtssaa zuw ugaaji tsewerleed umsuji chadakhguy olon yum yaritsgaakh yum aa .khezee bid chini ingeji ikh khudlaa dur esgedeg bolchikhson yum be.khiigeed ugsun yumyg ni ayataikhan kheregleed yawaach
2013-09-24