Тусгай зөвшөөрөлгүй эмийн сангуудын үйл ажиллагааг зогсоожээ
2013-09-25

Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Уг шалгалтад нийт 20 эмийн сан хамрагдсанаас Фитофарм, Баянбүрэн, Арвижих, Намуун зул, Үерт шивээ зэрэг таван эмийн сан нь хаяган дээрээ байхгүйгаагүй байна. Харин  ПД, Чингүн, Хүрэмт нуур, Цагаан бүжин, Шинэ од, Шалом тун, Болор мишээл, Хандмал оюу, Долоон бурхан цог, Шонхор плаза доторх эмийн сан зэрэг 10 эмийн сан нь  тусгай зөвшөөрөлгүйгээр эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан нь шалгалтаар илэрчээ. Тиймээс тэдгээр тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан эмийн сангийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоосон байна.

Б.Цэрэн

Shuud.mn
Сонин хачин