Египет шинэ ерөнхий сайдтай болно
2011-11-25

Египетэд долоо дахь өдрөө цагдаа цэргийнхний эсрэг жагсагчид тэмцэлдсээр байна. Хэдийгээр тус улсын төрийн эрхийг барьж буй цэргийнхэн засгийн газраа огцруулж 28-нд парламентын сонгууль, ирэх оны зургадугаар сард ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар амалсан ч энэ саналыг нь жагсагчид хүлээж аваагүй юм. Тиймээс өнөөдрийг хүртэл мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. Амь үрэгдэж, бэртэж гэмтэгсдийн тоо ч нэмэгдсээр байна. Тэгвэл өнөөдрөөс цэргийн дээд зөвлөлийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгдэл хийж засгийн газрын шинэ тэргүүнээр томилох гэж буй хүнийг нэрлэлээ. Сонирхолтой нь Египетийн засгийн газрыг тэргүүлэх хүн нь хуучин Мубаракын дэглэмийн үед 1996-1999 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан Камал Ганзури хэмээх улстөрч гэнэ. Одоогоор түүнийг жагсагчид хүлээн зөвшөөрөх эсэх талаар мэдээлэл гараагүй байна.
Shuud.mn
Сонин хачин