Хүүхдүүдэд ханиад томууны эсрэг вакцинд хамрагдууллаа
2011-11-25

Хүйтэн сэрүүний улирал болж ханиад томуу дэгдэлт байдлаар тархдаг энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сертификат бүхий сайн чанарын GC FLU /influenza vaccine split virion,inactivated/ вакциныг Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 2-аас 18 насны 200 шахам хүүхэд болон Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох төвийн 20 гаруй хүүхдvvдэд  “Ди Жи Би” ХХК  үнэ төлбөргүй хийж буяны гараа сунгалаа.

Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2011-2012 онд хамгийн их тархаж байгаа  influenza А төрлийн 2 вирус, influenza В төрлийн 1 вирусийн идэвхгүй холимогийг агуулдаг вирусны эсрэг вакцин гаргасан байна.Энэхүү вакциныг мөрний булчинд тарьдаг бөгөөд ямар нэгэн гаж нөлөө бараг үгүй.Энэ вакциныг БНСУ-ын GREEN CROSS корпорацид үйлдвэрлэж “Ди Жи Би” ХХК монгол дахь  албан ёсны гэрээт борлуулагчаар 4 дэхь жилдээ  ажиллаж байна.

Энэхүү вакциныг манай компанитай хамтран ажилладаг магадлан итгэмжлэгдсэн “Буянт Ээж”, “Улаанбаатар Сонгдо”, “Ачтан” эмнэлэгүүдэд хийж байна.

Танд эрүүл энхийг хүсье

Shuud.mn
Сонин хачин
flu vaccine bol hudlaa. tuhain uyed yamar virusaas bolj haniad hursen bna gedgees shaltgaalna. emch nar ch uuniigee medej baij darhlaa saijruulah talaar huitnii yag ene uyed iluuu medeelel uguh heregtei. tegehees bish ene vacciniig hiilgeed haniad ogt hurehgui bna gedeg hudlaa
2011-11-28
sain baina hunii toloo hiij buteej baiga bolgond chini talarhaj bn harin zarim humuus hund tuslahgui mori mal hoshoo dursgald mongoo urj baigaa ni haramsaltai etsiin etsest hunii aminaas unetei zuil ene horvoo delkhiid baigaa gej uu humuusee amiddaa bie bienee hairliil daa
2011-11-25
Сайхан сэтгэлийг үзүүрт тус гэж цөөхөн хэдэн монголчууд бид бие биенийгээ гэхгүйн бол өөр гэх бидний муусайн монголчуудад тус хүргэх вэ дээ.
2011-11-25