Улаанбаатарын гоц ухаантанг Нью-Йорк таймс онцлов
Дэлхийн технологийн чиглэлээр хамгийн том гэгдэх Массачусетсийн технологийн их сургуульд 160 мянган хүүхдээс нэгт жагч, суралцах эрхтэй болсон 16 настай М.Баттүшиг хүүг Нью-Йорк таймс сонин онцолж нийтлэл бичжээ. Тус сонины сэтгүүлч Лаура Паппано Улаанбаатарт хүрэлцэн ирж, хүүгийн амьдралтай танилцаад “Улаанбаатарын гоц ухаантан хүү” хэмээн нийтлэл бичсэнийг товчлон хүргэж байна.
.
Улаанбаатар хотын “Сант” дунд сургуулийн сурагч 15 настай М.Баттүшиг Mассачусетсийн “EDX” онлайн хичээлийг судалж, суралцаж байх хугацаандаа нэмэх 100 оноотой суралцсанаар Массачусетсийн Технологийн их сургуульд элсэх эрхийн бичгийг гардан авчээ. Тэрбээр 160 мянган хүүхдээс шигшиж үлдсэн хамгийн өндөр оноо авсан 340 хүүхдийг ардаа орхисон түрүүлсэн байна. Түүнийг гоц ухаантан гэхээс өөр аргагүй юм. Массачусетсийн технологийн их сургууль 1861 онд ашиглалтад орж, 200 мянган сод ухаантныг гаргасан дэлхийн шилдэг 10 сургуулийн нэг билээ. “Улаанбаатарын гоц ухаантан хүү” хэмээн алдаршсан М.Баттүшиг тун удахгүй тэдний үргэлжлэл болж, улс орныхоо шинэ эхлэл болох нь тодорхой.
.
М.Баттүшигийн унтлагын өрөөний ширээг харсан Нью-Йорк Таймс сонины сэтгүүлч Лаура Паппано түүнийг “Улаанбаатарын гоц ухаантай хүү” гэхээс өөр хэлэх үг алга хэмээн тэмдэглэжээ. Ширээн дээр нь хэний ч өмнө дэлгэгдээгүй шинэ технологийн санаа, томоохон төслүүд, хийхээр бэлтгэсэн гар материалиуд, 16 настай хүүхдийн оюун ухаанд ахадмаар дэлхийн сор бүтээлүүдийг уншсан тэмдэглэл, ирээдүйн 10 жилийн төлөвлөгөө зэрэг байсан гэнэ. Сэтгүүлч түүнээс юу мөрөөддөг талаар асуухад тэрбээр “Би хэн нэгэнд хэрэгтэй зүйлийг хийхийг хүсч байна” гэж даруухан хариулсан аж. Түүний хичээл зүтгэл өнөөдрийг хүртэлх амжилт, амьдрал болон Улаанбаатар хотын шинэ өнгийг энэ хүүгээр төсөөлөх боломжтой.
.
Хүүгийн аав Мянганбаяр Нью-Йорк таймс сонинд ярихдаа “Манай хүү үргэлж боддог. Асуудал бүрийг хэрхэн шийдэх вэ гэж цаг үргэлж нухацтайгаар санаа дэвшүүлэх зуураа хүмүүст хэрэгтэй сайхан зүйл бүтээмээр байна гэж ярих нь наснаасаа 10 насаар ах хүний ухаан гаргадаг байсан нь их айдас хүргэдэг байсан. М.Баттүшигийн охин дүү нь ахаараа байнга бахархаж, хамгийн шилдэг хэмээн өдөр бүр хэлдэг байсан нь түүнд урам зориг харамгүй өгдөг байсан” гэжээ.
.
Би дэлхийн сод ухаантан гэгдэх 340 хүүхдийн талаар нийтлэл бичиж байхдаа М.Баттүшигийн талаар олж мэдсэн. Тэрбээр нэмэх 100 оноо авсан дэлхийн цорын ганц хүү юм. Хүүгийн нэмэх 100 гэсэн нь бусдаас ялгарах онцлог нь байлаа. Түүний англи хэлний дуудлага нь тун цэвэрхэн байгаа нь гайхмаар. Дэлхийд чансаа тогтоож, гоц хүүхдүүдийг нэгтгэдэг Массачусетсийн Технологийн их сургууль түүнийг гайхан биширч байгаа гэнэ. Тэрний ирээдүй нар шиг гэрэлтэж байгаад тун баяртай байна. Би өнөөгийн Улаанбаартарыг Мянганбаярын Баттүшиг хүүгээр төсөөлөн буцлаа. Тэр бол “Улаанбаатарын гоц ухаантан хүү” гэдгийг хэлэхэд таатай байна гэжээ.
[caption id="attachment_284320" align="aligncenter" width="500" caption="М.Баттүшиг хүүгийн одоо сурч буй сургууль"]
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ