Гэр бүлийн үнэ цэнийг хэлэлцэнэ
2013-09-26

"Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл" үндэсний чуулган 10 дугаар сарын 13,14-ны өдрүүдэд зохион байгуулах ажээ. Үүнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ  мэдээлэл хийлээ. Тус яамнаас гэр бүлд суурилсан "Хүн амын хөгжлийн цогц бодлого"-ыг шинэчлэн боловсруулахад  олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулсан байна. Энэ хэлэлцүүлэгт 3500 гаруй хүн оролцжээ. Үндэсний чуулганаар гэр бүлд төрийн болон төрийн бус байгууллагын, ахмадын, залуучуудын, хүүхдийн үүрэг оролцооны талаар таван бүлэгт хуваан хэлэлцүүлэх ажээ. Сайд С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

.

-Чуулганаар гэр бүлийн асуудлаар бодлогын төвшинд ямар шийдвэрт хүрэх бол?

-Гэр бүл гэдэг нь өөрөө цогц асуудлыг авч үздэг. Гэр бүлээс хамааралгүй өрхийн гишүүн гэж байхгүй. Өнөөдөр гэр бүлгийн хөгжилтэй холбоотой хүүхдийн, ахмад настны, эмэгтэйчүүдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хүн амын хөгжлйин цогц бодлогод хамааруулж байна. Төрийн бодлогын хэмжээнд боловсруулахаар зорьж ажиллаж байна.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Солонго:
ГЭр бүлийн хуулийг чангалж аль буруутай этгээдэд хатуу арга хэмжээ авдаг хэрэгжүүлдэг эцэг эх байрх эрхийг нь хасдаг давхар гэр бүл үймүүлэгчид хариуцлага тооцдог хуультай болохгүй бол монгол улс өнчин хүүхэд өрх толгойлсон ганц бие эмэгтэйчүүдээр дүүрч буццад ийм байдалд өссөн хүүхэд үүнээс ч доор байдлыг үүсгэсээр байна. Сөнөхөд рйохрнд
2019-10-10
unen:
Erdene said odoo l uhaan suuj bna daa bgl duurgiin hurald harhaar ohin ni huu ni ehner ni hamaatan ni cholooch ni tuslah ni geed bugd bgaa shdee ene duurgiig ger buleeree etsen suuj bgaa ni hogjil uu said mini dee
2013-09-27
Туул:
Гэр бүлээ араар нь тавьж завхайрсан эхнэр /нөхөр/-үүдийн эцэг эх байх эрхийг хасах, тэнсэн болон торгууль ноогдуулдаг зүйл ангийг хуульчлан оруулахгүй бол монгол улс хүний эрх чөлөө нэрийн дор садар самуун явдалд сүйрэхэд ойрхон болжээ...
2013-09-26
хуцваа муу алуурчин:
Энэ лалар эхнэрээ дарамталсаар байгаадалчихсан гэдэг яриа үнэн байх шүү одоо тэгсэн энд ийм юм хуцаад сууж байхым даа
2013-09-26