Өнөөдөр дэлхийн яруу найрагчид өөрчлөлтийн төлөө нэгдэж байна
2013-09-28

  “Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй  яруу найргийн уншлага дэлхийн 100 улсад өнөөдөр нэгэн зэрэг болж байна. Манай улсын яруу найрагчдын уншлага Дашчойлон хийдэд 11.00 цагт эхэллээ. Тэд АНУ-ын Сан Франциско хот дахь зохион байгуулах төвтэй интернэтийн сүлжээгээр шууд холбогдож байгаа юм.   Энэхүү үйл ажиллагаа нь энх тайван, улс төр, нийгэм, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн төлөө зохион байгуулагддаг бөгөөд манай улс  идэвхтэй оролцдог. Тус үйл ажиллагааг угтан өчигдөр МУИС, МУБИС, СУИС, “Гурван Эрдэнэ”, “Их Монгол” зэрэг их дээд сургуулиуд дээр яруу найргийн чөлөөт уншлага болсон.   Тус уншлага гурав дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд АНУ-ын яруу найрагч Майкл Ротенберг, Терри Каррион нар анх санаачилжээ. Эхлээд зөвхөн яруу найрагчдын оролцоотой эхэлсэн энэхүү үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс дуу хөгжим, дүрслэх урлагийнхан болон гэрэл зурагчид нэгдээд байгаа аж. Б.Буд
Shuud.mn
Сонин хачин