Мансууруулах бодис хэрэглэх гэж байгаад баригдлаа
2011-01-07

Сэрүүлэг Дээд сургуулийн хашаанд 1-р сарын 6-ны 01:00 цагийн үед сэжиг бүхий УБК 0037 дугаартай  Тоёота марк-2 машиныг НХЭГ-ын эргүүлийнхэн  шалгасан байна. Шалгахад Баянзүрх дүүргийн 3  дугаар хорооны иргэн 23 настай эрэгтэй З мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бор өнгийн нунтаг зүйлийг хэрэглэх гэж байжээ. Цагдаагийн албан хаагчид тухайн бүтээгдэхүүнийг хураан саатуулсан байна. Ц.Батука

Shuud.mn
Сонин хачин