Төрийн зардлаар сургаад өнгөрөх биш тогтвортой ажлын байртай байх асуудал хамгийн чухал
2011-01-07

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны 11 сарын дундуур Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн дагуу Оюу толгой ба Засгийн газрын гэрээний захиалгаар Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд сурч байгаа оюутнуудтай уулзан сургуулиудаар орж газар дээр нь сургалтын явцтай танилцсан. Нийт 9000 мэргэжилтэй ажилтан бэлтгэх уг ажлын хүрээнд өнгөрсөн намар эхний 1000 оюутан МСҮТ-үүдэд суралцаж эхлээд байгаа бөгөөд тэд бүгд л Оюу толгой, Таван толгойд ажиллаж өндөр цалин авна гэдэг итгэлээр ирсэн хэмээж байсан.

Энэ үеэр Тэргүүн шадар сайдыг дагалдан НХХЯ-ны дэд сайд, төрийн нарийн, Боловсролын яамны сургалт хариуцсан газрын дарга, Мэргэжлийн боловсролын сургалтын газрын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, Оюу толгой болон Мянганы сангийн төлөөллүүд багтсан бөгөөд оюутнууд Засгийн газрын захиалгаар суралцаж байгаа хамгийн эхний мэргэжилтэй ажилтанууд болж байгаадаа талархахын зэрэгцээ зарим нэг ойлгомжгүй асуудлууд байгааг тодруулж байсан юм.

Тухайлбал хичээл эхлээд хоёр сар болж байгаа хэдий ч сарын тэтгэлэг болох 108 төгрөгөө гар дээрээ аваагүй байна. Хэдийнээс өгч эхлэх вэ, Гараад ажлын байраар хангагдана гэх баталгаа хэр бий вэ, Сургалтыг анги кабинетэд биш бүтээн байгуулалт явагдаж байгаа орчин дээр нь очижсүүлийн үеийн техник технологи дээр практик дадлага хиймээр байна. Сургалтын тоног төхөөрөмжийн тал дээр илүү анхаарч өгөөч гэх зэрэг нэлээд олон асуудлыг тавьж байсан. Хэдийгээр тухайн үед зарим асуудлуудад газар дээр нь хариулт өгч энэ асуудлууд удахгүй шийдэгдэхийг ярьж зарим нэгийг нь газар дээр нь шийдэж явсан ч үр дүн биелэлт хэр байгааг шалгахаар Тэргүүн шадар сайд дээрхи албадын дарга нар болон Мэргжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийг захирлуудыг энэ удаад өрөөндөө ахин дуудлаа. Тухайн үед оюутнуудаас тавигдаж байсан асуудлууд өнөөдөр хэрхэн биеллээ олсоныг асуусан тэргүүн шадрын асуултанд Мэргэжлийн боловсролын сургалтын газрын дарга Бямбасүрэн “ Оюу толгойн 2010 оны санхүүжилт бүрэн хийгдэж оюутнууд бүгд сургалтын тэтгэлэг болон хоол унааныхаа зардлыг авсан. Энэ оны эхний бүртгэл болох 2300 хүнийг оноос өмнө бүртгээд 44 МСҮТ-д 18 чиглэлээр 2340 сурахаар хуваарь хийсэн. Нэг хүүхдийн хувьсах зардлыг 650 мянгаар тооцож байгаа бөгөөд гагнуурын ангийн сургалтын тоног төхөөрөмж болох 30 смеляторыг захиалсан байгаа. Энэ сард сургуулиудад хүргэнэ. Бусад нь дэс дараагаар практикт гарахаас өмнө нийлүүлэгдэнэ хэмээлээ. Тэргүүн шадар сайд сургалтын техник баазыг шинэчлэх ажил удаашралтай байна хэмээн шүүмжлээд тоног төхөөрмжийг гол нь эрэлт захиалган дээр нь тулгуурлаж хүртээмжтэй мөн орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн, суралцагч гараад мэргэжлийнхээ дагуу ямар ч техник дээр торохгүй ажиллах тэр нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг захилаа.

Монгол Солонгосын техникийн коллецийн захирал Лхагва “Хоёрдох ээлжийн оюутнуудаас манайд 40 гаруй оюутан хуваарь авч ирсэнээс өнөөдрийн байдлаар 27 нь хичээлдээ ирж байна. Мэргэжил эзэмшэе гэхээсээ илүү сарын тэтгэлгэнд нь ирж байгаа байдал ч ажиглагдаж байна. Сурах идэвхи тааруу байна. Аль суръя гэснийг нь оруулж өрсөлдөөнтэй байдлаар явуулбал илүү үр дүнтэй болов уу” гэдэг саналыг хэлж байлаа. Тэргүүн шадар сайд энэ тал дээр бодолцож сурах сонирхолгүйг хасах өрсөлдөөнтэй сургах хэн юм сурая мэдэе гэсэнд нь илүү боломж олгох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ хамгийн гол нь оюутнуудыг ширээний ард уяад байх биш практик тал дээр нь илүү ажиллуулах тал дээр анхаарахыг даалгалаа.

Түүнчлэн мэргэжил эзэмшсэн оюутнууд гараад ажлын байраар хангагдах баталгаа хэр байгааг лавлаж гол нь төрийн зардлаар сургаад өнгөрөх биш тогтвортой ажлын байртай байх асуудал хамгийн чухал. Ингэж ингэж томоохон бүтээн байгуулалтууд эхэлдэг. Хүнгүй сууж байх вий дээ гэдгийг ч анхаарууллаа. Холбогдох мэргэжлийн хүмүүс энэ асуудал нэлээд хүндрэлтэй байгаа бөгөөд одоогоор 50 гаруй байгууллагад хандсанаас 10 гаруй нь захиалга өгөөд байгаа хэмээснийг сайд буруушаан сургасан хүмүүсийнхээ араас ажил олж өгөх гэж хөөцөлдөж явах биш харин ажлын байрныхаа дагуу холбогдох мэргэжлээр сургах нь илүү үр дүнтэйг анхааруулж энэ чиглэлрүү орж ажиллахыг үүрэг болголоо. НХХЯ-ны удирдлагуудын хувьд Хөдөлмөрийн институт байгуулах шаардлагатай байгаа. Гадны бусад улсын хувьд Хөдөлмөрийн биржээр зохицуулагдаж аль салбарт ямар мэргэжлээр хичнээн хүн шаардлагатай, хэдэн жилийн дараа энэ тооцоо хэрхэн өөрчлөгдөхийг бодлогоор гаргадаг энэ асуудал манайд хоцрогдолтой байгааг ч ярьж байлаа.

Тус яамнаас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг боловсруулан өргөн барьсан ч шийдэгдэлгүй нэлээд удаж байгааг энэ үеэр дурдаж байсан ба тэргүүн шадар сайд тус хуулийн шийдэгдэхгүй байгаа асуудал дээр ахин өөр санал оруулж хуулиа эхний ээлжинд яаралтай Засгийн газраар оруулах хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд гацаад байгаа асуудлыг шат шатандаа ойлголцон түргэн шийдэх хэрэгтэй. Эцсийн дүндээ хөдөлмөр эрхлэгчийг захиалах захиалагчийн сонирхлыг төрүүлж ажлын байрыг олноор бий болгох боломжийг олж харж ажиллах үүрэг даалгаврыг холбогдох мэргэжлийнхэнд өглөө.

Shuud.mn
Сонин хачин