Коко Шанелийн дүрд Чаплины охин тоглоно
2013-10-02

“Chanel”-ийн ерөнхий дизайнер Карл Лагерфельд домогт Коко Шанелийн тухай дахин богино хэмжээний кино хийнэ. Гол дүрд нь Чарли Чаплины охин Жеральдина Чаплин тоглож байгааг “WWD” мэдээлжээ. Богино хэмжээний кинонд  өнгөрсөн зууны 50-иад онд “Шанель” загварын ордон АНУ-д  нэрд гарсан тухай гарах аж. Киноны зураг авалт өнгөрсөн зун  Парист болсон бөгөөд ирэх 12 дугаар сард АНУ-ын Далласт нээлтээ хийнэ.

Карл Лагерфельд өмнө нь Коко Шанелийн тухай богино хэмжээний кино хийж гол дүрд нь Британийн жүжигчин Кира Найтли тоглосон юм. Ердөө 18 минут үргэлжилдэг кино “Нэгэн удаа...” (Once Upon a Time...) гэсэн нэртэй, хар, цагаан  байв. Харин шинэ киногоо өнгөтэй хийнэ гэж Лагерфельд ярьжээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин