
Энэ төсөв их наядаар дутагдсанаар тодотгол хийхээр болсон. Төсвийн дутсан орлогыг зардлаа танах замаар нөхөхөөр болсон. Тиймээс ч Ерөнхий сайд зарлагыг танах ажлаа өөрөөсөө эхлэхээр шийдэж, ЗГХЭГ-ын төсвийг танасан байна. Харин энэ нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийг уурсахад хүргэжээ. Тэрбээр "Манай төсвийг ихээр таналаа гэж Ч.Сайханбилэг дарга надад уурлаад байгаа. Би цаашдаа ч танах болно. Зарлагыг танах ажлыг өөрөөсөө эхлэх хэрэгтэй" хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ