Сангаас учирсан хохирлыг төр хариуцахгүй
2013-10-03

 

Чуулганы хуралдаанаар төрийн түшээд хуулиудыг ар араас нь угсруулан  баталж байна. Хөрөнгө оруулалтын тухай, түүнийг дагалдах хуулиудыг баталсан түшээд үргэлжлүүлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүд хэлэлцэн батлав. Эдүгээ Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хөрөнгө оруулалтын сангийн гишүүний бүртгэлийг тухайн санд итгэмжлэн үйлчилгээ үзүүлж байгаа сангаар хөтлөх, тус сангаар учирсан хохирлыг төр хариуцахгүй байх зэрэг заалтыг хуульд оруулсан байна.

Улсын хэмжээнд 33 сан байдаг байна. Засгийн газрын тусгай сангийн нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлыг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд яагаад оруулаагүй талаар гишүүн Д.Оюунхорол лавлаж байлаа. Харин Засгийн газрын тусгай сан нь өөрийн хуулиар зохицуулагддаг байна. Гэхдээ баялгийн, тэтгэврийн сан гэж хуулиар зохицуулагдаагүй зүйлийг энэ хуульд оруулж ирж байгааг шүүмжлэх гишүүд байлаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин