Цас, мөс хайлуулах бодис 500 тонныг нэмж авна

img

Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэл өвөлжилтийн бэлтгэл ажилдаа оржээ. Тус нэгтгэл нийслэл хотын төвийн хэсгийн 260 км замын цас, мөс хальтиргаа гулгааг хариуцан ажиллах бөгөөд цас шүүрдэж хусдаг, бодис цацдаг “Камаз” маркийн 5 машин, бодис цацдаг төхөөрөмж суурьлуулсан 6 “Портер”,  “Автотрейлер” 1, “Ковш”  2, “Hino” маркийн 2 машинтай ажиллах аж..
Өмнөх жилүүдэд зам цэвэрлэгээний ажилтнууд  цас, мөс цэвэрлэдэг байсан бол энэ жилээс ногоон байгууламжийн цэцэрлэгчид, зам цэвэрлэгээний ажилтнууд зэрэг улирлын чанартай ажил гүйцэтгэдэг хүмүүсээр хүний нөөцөө нэмэгдүүлж, нийт 140 хүн ажиллахаар болжээ.
Одоогоор нөөцөнд 300 тн цас хайлуулах давс бэлэн байгаа бөгөөд Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс нэмж 500 тн бодис авахаар тендер зарлажээ. Мөн байгаль орчинд хор нөлөөгүй цас мөс арилгагч шингэн уусмалыг энэ өвөл шинээр туршиж үзэхээр бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд туршилт амжилттай болбол цааш  нь үргэлжлүүлэх юм.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ