Малала охин хүндтэй шагнал хүртлээ

img

 

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай охин зэвсэгт мөргөлдөөний үеэр эрхийнхээ төлөө тэмцэгч эмэгтэйд олгодог Анна Политковскаягийн нэрэмжит шагнал хүртжээ.

Малала 2009 онд талибуудын мэдэлд байдаг газар сургуульд явахыг нь хориглосноос охин ВВС-д өдөр тутмын блогоо  нууц нэрээр  хөтөлж нэрд гарсан юм. 2012 онд зэвсэглэсэн талибууд түүн рүү дайрч хүнд гэмтэл авсан ч сонсголгүй болжээ.

Малалал охин одоо 16 настай. Англид амьдарч байгаа. Охин Нобелийн болон Андрей Сахаровын нэрэмжит шагналд нэр дэвшээд байгаа юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ