НИК-ийн асуудлаар мэдээлэл хийнэ
2013-10-08

  "Магнай трейд", "Шунхлай" компаниуд А-92 автобензинийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмээд байгаа. Тиймээс уг компаниудад ямар үндэслэлээр шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг хүссэн албан бичгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хүргүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан авсан арга хэмжээний талаар ШӨХТГ-аас  өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ.Мөн НИК-ийн таван тэрбумын асуудлаар болно бусад асуудлаар мэдээлэл өгөх юм. Хэвлэлийн хурал 13.00 цагаас болно. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин