Алла Пугачева 11 жилийн өмнө өндгөн эсээ хөлдөөлгөжээ
Алла Пугачева Максим Галкин нарын есдүгээр сарын 18-нд төрсөн ихэр хүүхдийн тухай мэдээ Оросын шоу бизнесийн ертөнцөд бөмбөг дэлбэрсэнтэй адил шуугиан дэгдээлээ. Өдгөө 64 настай Алла хэрхэн ээж болсныг оньсого хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байна. “КП” сонины олж сурвалжилснаар Алла Пугачева 11 жилийн өмнө өндгөн эсээ хөлдөөж хадгалуулсан аж.
ОХУ болон Украинд тээгч эхийг хуулиар зөвшөөрсөн байдаг. Хуульд зааснаар 20-35 насны, хүүхэд төрүүлсэн эмэгтэй тээгч эх болох ёстой. Эх сурвалжийн хэлснээр хосууд ихэр хүүхдийнхээ тээгч эхэд 100 орчим мянган ам.доллар төлсөн аж.
Алла Пугачева Максим Галкинтай албан ёсоор гэрлээгүй байхдаа буюу 11 жилийн өмнө өндгөн эсээ хөлдөөлгөсөн байсан тул өнөөдөр ийнхүү хоёр хүүхдийн эх болон аз жаргалдаа умбаж байна. Хүүхдүүд Галкины овгийг авах юм байна. Өөрөөр хэлбэл Елизавета Максимовна Галкина, Гари Максимович Галкин нар болох юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ