Дамжин өнгөрөх нислэг 5.3 хувиар өсчээ
2013-10-10

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн төлөвлөлт, бүртгэлийн хэлтсээс гаргасан нислэгийн гүйцэтгэлийн мэдээгээр 2013 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх болон олон улс, орон нутгийн буулт хөөрөлтийн нийт 76982 нислэг гүйцэтгэгдсэн байна. Үүний дийлэнх хувийг буюу 63983 нь дамжин өнгөрөх нислэг эзэлжээ. Харин 5165 нь олон улсын хөөрөлт буулт, 7834 нь орон нутгийн буулт, хөөрөлтийн нислэг байгаа аж.

Уг тоо нь өмнөх оны мөн үеэс дамжин өнгөрөлтийн нислэг 5.3 хувиар, олон улсын буулт, хөөрөлтийн нислэг 4.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Харин орон нутгийн буулт, хөөрөлтийн нислэг 10.3 хувиар буурчээ.

ИНЕГ-аас агаарын орон зайн ашиглалтыг сайжруулж, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх олон улсын нислэгийг нэмэгдүүлэхийн тулд агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж буй аж. Мөн манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй онгоц хоорондын зайг хоёр хөршийнхтэй адилтган өөрчилж 30 км болгох, нислэгийн удирдагч нараа сургалтад хамруулж бэлтгэх гээд олон ажлыг шат дараалан хэрэгжүүлж байгаа юм байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин