Үл таних этгээдүүд ерөнхий сайдыг хулгайлжээ

img

  Ливийн Ерөнхий сайд Али Зейданыг өчигдөр өглөөний 10 цагийн орчимд зэвсэгт этгээдүүд нийслэл Триполи хот дахь гэрээс нь барьцаалсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ливийн Засгийн газрын мэдээлснээр зэвсэгт этгээдүүд Ерөнхий сайдыг хаана хорьж байгаа нь нууц хэвээр байгаа юм. Барьцаалагдахаас өмнөхөн Ерөнхий сайд Али Зейдан олон улсад хандан хилээр нэвтэрч буй зэвсгийн урсгалыг зогсоож, зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхэд тусламж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн мэдэгдэл хийжээ. Түүнчлэн Муаммар Гаддафиг төрийн эрхээс зайлуулснаас хойш Ливид зэвсгийн хяналт суларч, хүссэн хүн бүр зэвсэг эзэмших болсноор халдлага, үймээн гарах нь ихэсч,  исламын зэвсэгт босогчид болон зэвсэгт бүлэглэлүүдийг таслан зогсоохыг үүрэгдсэн нь барьцаалагдахад хүрсэн байх магадлалтай гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shinee:
Garchigandaa Liviin gedgee oruulaachee. Mongolinh gej oilgogdvol yah yum?
2013-10-10