Лаос улстай туршлага солилцоно
2013-10-10

МАН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Тэнгэр нар Лаос Ардын Хувьсгалт Нам /ЛАХН/-ын Төв хорооны урилгаар энэ сарын 6-9-ны өдрүүдэд Бүгд найрамдах Ардчилсан Лаос Ард Улс /БНАЛАУ/-ын Вьентьян хотноо ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр БНАЛАУ-ын дэд Ерөнхийлөгч, ЛАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Бунханг Ворачит-д бараалхаж, ЛАХН-ын Төв хорооны гишүүн, Намын Гадаад харилцааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны дэд сайд Сунтон Саяачактай хоёр талын уулзалт хэлэлцээр хийсэн байна. Уламжлалт харилцаатай хоёр намын хамтын ажиллагааг тасралтгүй идэвхтэй хөгжүүлэх, намын үйл ажиллагааны болон улс орны хөгжлийн талаар харилцан туршлага байнга солилцож байхаар тогтжээ.

ө

Мөн Байгалийн баялаг, Байгаль орчны сайд Нулин Синбандит, Эрчим хүч, уул уурхайн дэд сайд Сомбун Расасомбат, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын дэд сайд Бунтави Сисопантонг нартай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг уламжлалт салбаруудад хөгжүүлэхээс гадна уул уурхай, эрчим хүч, хөрөнгө оруулалтын шинэ салбаруудад харилцан мэдээлэл, туршлага, мэргэжилтэн солилцох, Монголын уул уурхайн салбарын түүх, сургамж, туршлагаас зааж сургах, уул уурхайн салбарт Монголын болон гадаадын хөрөнгө оруулалтын татахад хамтран ажиллах тухай ярилцсан байна.

а

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ЖАГАА:
ОРОО НЬ ОРООГООРОО ЖОРОО НЬ ЖОРООГООРОО. МОНГОЛ АРДЫН НАМ БОЛ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ТАЛЫГ НЬ ЦААШ ХАРУУЛСАН БОЛ ЛАОСЫН АРДЫН ХУВЬГАЛТ НАМ БОЛ УЛСЫНХАА ТАЛААС ИЛҮҮ ШАХУУ ИРГЭДЭЭ ЦААШ ХАРУУЛСАН ЭНЭ ХОЁРЫН ТҮҮХ ЯГ АДИЛ ЮМ.
2013-10-11
lambaa:
naad naad tenger mengeree gesen hool sav hahuulchichin parasite-uudee odoo boliulaa. Iim parasite-uudees salj chadahgui bol tanai nam tsaashaa yavahgui shuu
2013-10-11
senge:
Maniusiig hundeldeg uls yum shuu. Tetgevert garaad neg hashaa olj avaad hevteh yumsan. kk
2013-10-11
ZOCHIN:
OCHIJ OCHIJ LAOSTOI YAMAR TURSHLAGA VE MAN INGEJ DOOSH OROH GEJ
2013-10-11
zochin zochin zochin:
namiin tov horoo,uls toriin tovchoo boosnoosoo salaach.
2013-10-10