Уул уурхайн олборлох аж үйлдвэр 67 хүртэлх хувиар өсчээ
2013-10-11

Монголын Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2013 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар танилцууллаа. Улсын хэмжээнд 59685 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 59990-д хүрч, жилийн өмнөх үеэс амаржсан эх 4074-өөр, шинэ төрсөн хүүхэд 4134 буюу 7.4 хувиар өссөн байна. Харин нялхсын эндэгдэл 1.1 хувиар буурсан бол 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 19 хүүхдээр буюу 10.3 хувиар өсчээ.

:

Тэгвэл бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо эхний есөн сарын байдлаар 37.6 мянга болж, өмнөх оны мөн үеэсээ 14.7 хувиар буурсан байна. Нийгмийн халамжийн сангаас 183 мянга 800 хүнд 99.4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь 2012 оны эхний есөн сартай харьцуулбал тэтгэвэрийн хэмжээ 31.1 тэрбум төгрөгөөр, тэтгэвэр авах хүний тоо 9100-аар өссөн үзүүлэлт аж. Манай улсын хэмжээнд гэмт хэргийн бүртгэлийн тоо өмнөх оноосоо 16.4 хувиар өсчээ. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн нь нөлөөлжээ.

:

Харин эдийн засгийн салбарын үзүүлэлтийн тухайд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1796.2 тэрбум төгрөг болж, 2012 оны эхний есөн сараас 11.5 хувиар өссөн байна. Энэ нь зэсийн баяжмал, газрын тос, алт гэх мэт гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 37-67 хувиар өссөнтэй холбоотой юм. Бүх төрлийн тээврээр энэ оны эхний есөн сард 30.7 сая тонн ачаа, давхардсан тоогоор 258.8 сая зорчигч тээвэрлэсэн  байна. Уг тоо нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 0.5 сая тонноор буурсан үзүүлэлт бол зорчигчдын тоо 41.5 сая хүнээр өсчээ.

.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
damdin:
hurgan darga nar suugaad neg ih gabiya baiguulsan um shig uraldaad yarih umaa .Heblelin teleelegcheer unshuullaad boloo bizdee bolood engersen ymig
2013-10-11