200 дугуйчин мод тарина
2013-10-11

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”-ээс санаачлан “200 дугуйчин 300 мод” өдөрлөгийг ирэх ням гарагт зохион байгуулах гэж байна.

Тус аян нь байгаль экологид ээлтэй унадаг дугуйн хэрэглээг сурталчлах, Улаанбаатар хотынхоо хүрээлэн буй орчинд анхаарал тавих, хайрлаж хамгаалах, нийслэл болон дүүргийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилготой юм байна. Дугуйтай залуус ТЭЦ-4 станцийн урд талбайд мод тарих юм.

Бүх дугуйчин энэ сарын 13 буюу ирэх бүтэн сайн өдрийн 08:00 цагт МЗХ-ны урд цуглан мод тарих газар руугаа баг болон хуваагдаж хөдлөх юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин