Хятад Америкийн өмнө гишгэлээ
2013-10-12

  Энэ долоо хоногт түүхэн үйл явдал болов. Гэхдээ энэ нь ойрын цаг хугацаанд болох л  хэрэг байсан гэж ажиглагчид бичиж байна. АНУ дэлхийн нефть импортлогч нэг номерын улс байхаа больж Хятадад байраа тавьж өглөө. Өнгөрсөн есдүгээр сарын дүнгээр БНХАУ зургаан сая баррель нефть оруулжээ. Энд нэг зүйл онцлоход АНУ улсынхаа нутаг дэвсгэрт олборлох нефтээ ихэсгэж байгаа нь хар алтны  дэлхийн зах зээлийн үнийг бууруулах ирээдүй харагдаж байгаа юм. Өөр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хамгийн их импортлогч бол хамгийн их хэрэглэгч биш. Америкчууд хятадуудаас илүү нефть импортлоогүй ч өөрсдийн гаргасан нефтээрээ Хятадаас илүү. Гэхдээ “Бритиш Петролиум”-ын гаргасан тооцоогоор Хятад дээрх үзүүлэлтээр 2030 онд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Хятад Улс Саудын Араб, Ангол, Иран, ОХУ-аас голчлон нефтээ импортолдог. Өнгөрөгч есдүгээр сард Хятад улс өдөрт Америкаас 200 мянган баррель нефт илүү импортолж байжээ.Энэ бол 1970 оноос хойш Америк,  Японыг ардаа орхин нэг номерын импортлогч улс болсноос хойшхи анхны үзүүлэлт юм. Мэргэжилтнүүд үүнд хялбар хариулт өгч байна. АНУ-ын  сүүлийн таван жилийн  түүхий эдийн хэрэгцээ дөрвөн хувиар буурч, олборлолт нь 20 хувь хүртэл өссөн бол Хятадад эсрэгээрээ байна. Мөн канад, мексикчүүд нефть олборлож Нэгдсэн Улсад нийлүүлж байгаа нь аль аль талдаа өртөг хямд тусч байгаа юм. Харин манай хойд хөрш жилд 15 сая тонн нефть нийлүүлдэг. Манай урд, хойд хөршийн бараа эргэлт 2012 онд 85,5 тэрбум ам.долларт хүрчээ. Тиймээс ч Хятадад нефтийн бүтээгдэхүүний эрэлт ихэснэ гэдэг Оросод ашигтай. Харин АНУ-ын дотоод дахь олборлолтоос болж нефтийн бүтээгдэхүүний үнэ буурахад бэлэн байх ёстой гэж Оросын ажиглагчид үзэж байна. Д.Од
Shuud.mn
Сонин хачин
kalki:
stahilgaan mashin ih hereglevel taarna
2013-10-14
dfvb:
zanariin huvisgal aa gej
2013-10-13
Irgen:
Gar bariad bugui barih uls shuu dee, tooh toohguin dunduur l haritsaj baih heregtei.
2013-10-13
zochin:
Yun hoer hursh ve.Toono geed yahiin , toohgui geed yasiin tegej hudalaa nyalganaj baij naad hoer hurshiinhuu negend uusaad duusna gedegiig yamagt sanaj yavah eostoi shuu.
2013-10-12
Zochin:
2 mundag xorshoo tooxgui mongol uls mon teneg yum daa.
2013-10-12