Хямралыг даах тэнхээ иргэдэд алга
2013-10-14

Ирэх оны төсөв, мөнгөний бодлого улс орныг ирэх жилд хэрхэн хөгжүүлэх хөгжлийн стратегийг ид хэлэлцэж байна. Нийгэм эдийн засгийн байдал сайнгүй байгааг талаарх сөрөг хүчний шүүмжлэлийг удаан хугацааны туршид гүрийсний эцэст эрх баригчид сая нэг юм хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Жижигхэн Засгийн газар, жижигхэн Ерөнхий сайд жижигхэн бодлого хэрэгжүүлсэн гэх хөгшин бурхи Ц.Нямдоржийн шүүмжлэлийг өнгөрсөн өдрүүдийн нүдээ олсон дүгнэлт гэж хэвлэлийнхэн онцолж байна. Үнэхээр ч тийм бололтой. Ядаж нөгөө амлаад байсан нэг оронтой тоонд барина гэсэн инфляци нь буурч өгдөггүй Ерөнхий сайдыг нилээн барьц алдуулаад авав бололтой. Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байгаагаар есдүгээр сарын инфляци өмнөх сарынхаас 1.4 хувь оны эхнээс 8.2 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 хувиар өслөө. Ерөнхий индекс ийнхүү өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 0.5 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 2.6 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийнх 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэх үзүүлэлт гарсан байх юм. Уг нь оны эцэст найман хувьтай байхаар төлөвлөсөн юмсан. Эхний гурван сардаа энэ зорилтот төвшиндөө хүрчихлээ. Ард чилийсэн гурван сар байна.

6

өб Инфляцийн үзүүлэлт оны сүүл гэхэд хоёр оронтой тооны босгыг мэдээж давна. Энэ бол тодорхой. Учир нь монголчуудын хэрэглээ ихтэй сарууд тосч байгаа. Оны эцэст энэ үзүүлэлт ганцхан улирлын дотор 3-5 хувь түүнээс ч өндөр үзүүлэлттэйгээр өсдөг. Энгийн нэг айлын л гэхэд зардал 63 хувиар өсдөг гэсэн тооцоог Азийн хөгжлийн банкныхан гаргадаг билээ. Энэ их халалтыг зах зээлийн эрэлт нийлүүлэлт дааж гарч байсан түүх байхгүй. Энэ үеэр үнийн өсөлт эхний огцом хадуурлаа хийнэ. Хоёрдахь нь цагаан сар болдог юм. Тэгэхээр эдийн засаг дахь эхний хүндхэн дохиог бид энэ улиралд авна. Өмнө нь инфляцийн халуурлыг цалин тэтгэврийн тодорхой хэмжээний өсөлттэй уялдуулан арай зөөлхөн хүлээж авдаг байлаа. Харамсалтай нь ийм зөөллөлтийг Засгийн газар хийхгүй гэх хатуухан байр сууриа баримталсаар байх бололтой. Тэгэхээр эдийн засгийн энэ дарамт юун түрүүн энгийн иргэдэд дэндүү хатуухан буух нь.

6

аө Эдийн засгийг чамгүй хөдөлгөөнд оруулсан орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо нэвтэрч эхлэхдээ инфляцийн төвшинтэй нягт уялдсан бөгөөд 8+-1 хувийн хүүгийн тооцоолуур одооны 8.4-9.4 хувийн инфляцитай уялдаж буй хэрэг учраас санаа зовох хэрэггүй гэсэн тайлбарыг өгч байна. Үүн шиг худлаа зүйл даанч алга. Цахилгаан дулаан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байхад ямар нэгэн нэмэгдэлгүйгээ өөрөөр хэлбэл инфляци гэгч мангааг хэсэгхэн зуурт ч болтугай торгоох хамгаалалт иргэдэд алга. ҮЭ-ийнхэн ч ийм шаардлагыг тавьж байна билээ. Худалдан авагч байхгүй зах зээл яаж эрүүл бас найдвартай байх билээ. Аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ ч дагаад доройтож эхэлнэ.

бы

Мэдээж бараа бүтээгдэхүүн хуримтлал зэргээсээ шалтгаалаад эхний саруудад нэг их мэдрэгдэхгүй байж болох ч хэтдээ ийм хямрал эдийн засгийн эс ширхэг бүрийг доргиогоод эхлэнэ дээ. Энэ бол эхний шинж тэмдэг, давалгаа. Дараагийн давалгаа оноос хойш үргэлжлээд Цагаан сараар оргилдоо хүрч урин дулаантай золгоно. Иргэдийг хамгийн их чилээдэг түлээ, нүүрс, мах махан бүтээгдэхүүн, цахилгаан дулааны хэрэглээ хумигдаад ирэхээр арай нэг айвуухан болно. Инфляцийн халуурал л арай нэг амьд эдийн засгийн хэмжээнд очно доо. Чилийсэн зургаан сар гаруйн дараа шүү дээ. Ийм л айхтар дүр зураг харагдаад байгаа юм.

өб

Төсөв хэлэлцэж байгаа энэ л өдрүүдэд сөрөг хүчний хэлээд байдаг хүн амын орлогодоо анхаарахгүй бол макро төвшинд эдийн засгийн өсөлт удааширна гэдэг анхаарахгүй өнгөрөхийн аргагүй зүйл. Асар их бүтээн байгуулалт өрнөж байгаа. Арван жилийн өмнөхөөс арав гаруй дахин өссөн төсвөөр энэ бүхнийг хийж байгаа. Бас энд тэндээс улсынхаа нэр төрийг барьцаалж байгаад авсан хөрөнгө оруулалтаас хийж байна.

аө

Эргээд өр болох нь тодорхой. Энэ өрийг татвар төлөгчид өгнө. Татвар төлөгчид бидний орлого нэмэгдэхгүй бол яаж төлөх болж байна даа. Бүтээн байгуулалт хийж болно. Гол нь тэр нь эргэн төлөгдөх найдвартай нөхцөлтэй байх учиртай. Түүнээс иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхгүй, инфляциа барьж чадахгүй байж яаж өсөн нэмэгдэх бүтээн байгуулалтын энэ их өр ширийг дарж хэдүйдээ хөгжих болж байна.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
ерлан:
Turiin tolgoilogchid ni yugaa hiideg bnaa,
2013-10-26
unen:
xezee mongol xaymralgui baisan yum boldoo, bi sanaxgui baina yy ,, xezee ..
2013-10-15
Ffre:
Yah gej ene teneguudiig songovoo,ug n naidaj baisan yum AH d,getel busad ruu buruugaa chihsen,hudalch,Hun chanar muutai,medleggui hachin zasag togtloo,2016on udahgui bolnooooooo
2013-10-15
talh:
ard tvmnii nuruund achaagaa vvrvvleh nee yanz bvriin tatvar ch genvv zunjin tsetseg tarisan ter ni ergeed ashig avchirsan bolov yy aj ahuin negjvvd l oorsdoo hiichih ajil shvv deezasag ard tvmnee sohrvvleed bna shvv dee
2013-10-15
123+:
hyamraliig daah tenhee zovhon erh medeltnyyd avilgachid deeremchid hulgaich nart l baigaa mon namiin suu dolooson golognuuded bgaa baih
2013-10-14
sumo:
ed tur barij chadahgui yum bna da
2013-10-14
Бадамжавт:
Одоо нэг их Нямдорж шиг хуцад байх хэрэггүй Төсөв зарах дээр бол жижиг байх ёстой Намаа ялуулахын тул юу ч хийхээс буцахгүй гээд нүүрсээ барьцаалаад өр тавиад идчихсэн чинь жижигхэн болгоод байгаа юм Өөрсдөө бол махны талхны үнэ ч мэдэхээ больсон Ман гасууд шүү
2013-10-14
......:
Иргэд бидэнд Маш хунд байна.
2013-10-14
их өр:
хэдэн сайхан үйлдвэр барьж хичнээн олон хүнийг ажлын байраар хангах мөнгийг л элдэв шалдав юманд үрээд л хаячих шиг санагдлаа үндэсний дэлхийн бренд үйлдвэр хэдийг барьчихаад бүтээгдэхүүнээ гадагш нь гаргасан бол ашигт малтмалаас илүү ашиг монголд орно гэдгийг энэ хэдэн малнууд ойлгодоггүй л юм шиг байна л даа одоо энэ их өрийг яаж дарах юм бол доо арай дарах арга нь татварыг нэмж ард түмний нуруунд ачаа үүрүүлэх арга юм биш биз дээ
2013-10-14
qwertyuio:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЛУЙВАРЧИН ЭТГЭЭДЭЭС БОЛГООМЖИЛ. ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-10-14
.....:
ИРГЭД бидэнд унэхээр хэцуу байна.
2013-10-14