Ургамал татаж байсан залуусыг саатууллаа
2013-10-14

Мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байсан залуусыг цагдаагийхан саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 12-нд Баянгол дүүргийн 19-р хорооны “Таван-Эрдэнэ” захын урд байрлах гражийн дунд хэсэг залуус мансууруулах төрлийн ургамал хэрэглэж байсныг цагдаагийнхан үйлдэл дээр нь барьжээ. Тэдгээр залуус Говь-Алтай аймгийн харъяат 24 настай эрэгтэй Г,  21 настай эрэгтэй  Л, 24 настай эрэгтэй Т нар байсан бөгөөд ногоон өнгөтэй ургамлыг цаасанд ороож татаж байсан байна. Тиймээс цагдаагийн ажилтнууд эд мөрийн баримтаар тунгалаг өнгийн ууттай ногоон өнгө бүхий өвсийг хураан авчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
;ls;fgsdfg:
nutgiin ner pisdanuud uzuzz
2013-10-14