Букингемийн ордон руу халджээ
Английн хатан хааны тансаг ордон Букингемд хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд нууцаар нэвтрэхийг завдаж, түгшүүр зарлажээ. Ордны хамгаалалтынхан шуурхай ажилласны дүнд хутгатай эрийг бусдын биед гэмтэл учруулахаас нь өмнө барьж чадсан байна.
Хойд Лондоны иргэн 44 настай Дэвид Белмарт холбогдох хэргийг баруун Лондон дахь Магистратын шүүх авч хэлэлцэх гэж байгаа юм. Шотланд яардын цагдаагийн газраас мэдээлж буйгаар гэмт этгээд өчигдөр орой 11:30 цагийн орчимд ордны хойд талын төв хаалгаар нэвтрэхийг завджээ. Гэмт этгээдийг баривчлан Лондоны цагдаагийн газарт саатуулсан байна. Түүнийг өчигдөр орой Букингемд нэвтрэхийг завдах үед Хатан хаан эзгүй байж таарсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ