Халамжийн төвийн хүүхдүүдэд хүнсний тусламж өгөв
2013-10-16

Манай улсад энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол  улс дахь суурин төлөөлөгчийн газар, ҮХААЯ, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байна. Тус өдрийг тохиолдуулан “Хүнс эвсэл” ТББ, ШУТИС-ийн Хүнсний инженер Биотехнологийн сургууль, ХААИС-ын Экологи, технологи хөгжлийн сургуулиудын багш, судлаач болон оюутнуудын дунд  “Хүнс эрүүл бол хүн эрүүл” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал, эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулах, Баянзүрх дүүргийн халамжийн төвийн хүүхдүүдэд хүнсний тусламж өгөх зэрэг ажлуудыг хийж буй юм байна. Мөн хүнсний хаягдал, хорогдлыг багасгах талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл бэлтгэж тараах ажлыг хийхээр болжээ.

 “Дэлхийн хүнсний өдөр”-ийг энэ жил “Тогтвортой хүнсний сүлжээ - Хүнсний болон шим тэжээлийн баталгаат байдал” бөгөөд xүнсний болон шим тэжээлийн баталгаат байдлыг хангах, тогтвортой хүнсний хангамж, тогтолцоог бий болгох, хүнсний хаягдал, хорогдлыг багасгах  гэсэн чиглэлд гол анхаарлаа хандуулахыг  уриалжээ. Дээрх уриалгынхаа хүрээнд хангалттай шим тэжээлийн бодисыг эрүүл хүнсээр дамжуулан авах, эрүүл мэндийн болон эрүүл ахуйн зөв мэдлэгт суурилсан эрүүл хүнсний тогтолцоотой байж  эрүүл хүнс үйлдвэрлэх, эрүүл хүнсний тогтолцоог зөв бодлого зөв урамшуулал болон зөв засаглалаар бий болгоно гэсэн гурван зүйлийг Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас онцолсон байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин