Үндсэн хуулийн цэцэд хандана
2013-10-17

“Монголын Байгаль Орчны Төлөөх Хуульчдын Холбоо”-ноос өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ. Тодруулбал, “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Гал үндэстэн холбоо болон байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, иргэдийн уулзалт өчигдөр болсон байна. Уг уулзалтын үеэр Засгийн газарт тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой удаа дараа мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ авч хариу ирүүлээгүй тул хуулийг хэрэгжүүлэх асуудлаар Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд хандахаар шийдвэрлэсэн аж.

өбы

Учир нь 2011.10.20 –ны өдөр Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны 687-р тогтоолоор “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх ашиглахыг хориглох тухай” хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйл, УИХ-ын 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Монгол улсын Засгийн газарт даалгасан. Засгийн газар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй тул 2011.02.14-ний өдөр УИХ-ын 55 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн № 1249 тоот захирамж гарсан. Засгийн газар мөн л хэрэгжүүлээгүй тул 2011.3.15-ны өдөр Засгийн газарт Шүүгчийн захирамжийг үндэслэн, хуулийг хэрэгжүүлэх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тогтоол гарсан. Ингэж Монгол улсын Засгийн газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар үүрэгдүүлэх дээрээ тулж хуулиа хэрэгжүүлэх чадамжгүй болтлоо дампуурсанг харж болно.

быа

Гэвч Ерөнхий сайд, Засгийн газар, гишүүд нь хуулийг хэрэгжүүлэхийн оронд хэнтэй ч зөвшилцөлгүй шинээр өөр хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дугаарт заасан “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” заалтыг зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавиулан, дүгнэлт гаргуулах болсон байна.

өый

П.Наран

Shuud.mn
Сонин хачин