Б.Бадрал: Худалдааны төвүүдэд зөрчлөө арилгах үүрэг өгсөн
2013-10-17

Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 53 томоохон зах, худалдааны төвүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийсэн. Ажлын хэсгийн шалгалтын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулсан бөгөөд нийслэлийн Засаг дарга 10 сарын 15-ны өдөр “Зах, худалдааны төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/944 тоот захирамж гаргасан байна. Захирамж гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас зарим асуултад хариулт авлаа.

 6

-Нийслэлийн Засаг дарга зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд арга хэмжээ авах захирамж гаргалаа. Захирамжид ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ?-Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу мэргэжлийн газрууд хамтран  томоохон зах, худалдааны төвүүдэд шалгалт хийсэн. Шалгалтаар нийтлэг хэд хэдэн зөрчил илэрсэн тул тэдгээр зах, худалдааны төвүүдэд 12 сарын 05 гэхэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө. Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол дараагийн арга хэмжээг авна. Бид яаран хаана, зогсооно гэсэн бодлого баримтлахгүй байгаа. Анхнаасаа хууль журамгүй явж ирсэн учраас аль болох боломж олгож байгааг бизнес эрхлэгчид ойлгох хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь иргэд төдийгүй түрээслэгчид эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлж, ажиллах эрхтэй тул энэ эрхийг хангахын тулд шаардлага тавихаас өөр аргагүй. Харин хугацаа өгөөд байхад үл тоовол бид асуудалд өөрөөр хандана гэдгийг албан ёсоор мэдэгдье.

 6

-Зарим захын нэрийг зааж үүрэг өгсөн байсан. Эдгээр захуудад хэрхэн арга хэмжээ авах вэ? -Нийтлэг зөрчилтэй зах, худалдааны төвүүдэд хугацаатай үүрэг өгсөн бол мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь  биелүүлдэггүй, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй,  шинжилгээгээр   хөрсний бохирдолт   их   гарсан,  задгай  талбайд ил худалдаа, үйлчилгээ явуулж хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд учруулж байгаа  Нарантуул трейд ХХК-ийн “Нарантуул” худалдааны төв, Собу ХХК-ийн  “Өгөөмөр” зах, Барсимпекс ХХК-ийн “Барс-1” худалдааны төвийн үйл ажиллагаанд  дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний саналыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу бид удахгүй эдгээр захуудтай холбоотой санал хүргүүлнэ.  Цаашид  томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргаж, шинээр байгуулахаар ажиллаж байна.

6

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барс захыг ялангуяа хаах хэрэгтэй маш бохир гадна дотор орчин бохир газар. Шалгалтын сургаар өнгөрсөн хагас сайн өдөр буюу 10 сарын 12 нд зохион байгуулагч нь юмуу нэг Ногоон дээлтэй дунд зэргийн насны нэг эмэгтэй түрээслэгч нараа загнаж хараагаад л элдвийн үгээр доромжлоод шалгалт нэр бариад л их дарамт үзүүлж байгаа харагдсан.
2013-10-17
гаргая:
Хотоос л хурдан гаргамаар байна.
2013-10-17