Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна
2013-10-17

  Ннийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдаа өнөөдөр“Мишээл экспо” төвд  нээлтээ хийх гэж байна. Энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах юм. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан нэг дороос өргөн сонголттойгоор худалдаа хийх боломж олгож байгаа гэдгийг албаныхан онцолж байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин