Түлхүүр тааруулан автомашиныг нь хулгайлжээ
2013-10-17

Өчигдөр Баянгол дүүргийн 9-р хорооны  2-р байрны гаднаас иргэн Б/эр.34н/-н “Toyota Cresta” автомашиныг иргэн С/эр.17н/нь түлхүүр тааруулан хулгайлсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн Б/эм.64н/-н “Мазда Демо” автомашиныг иргэн Ж/эр.13н/ нь түлхүүр тааруулан хулгайлсныг цагдаагийнхан илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн   цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин